БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Х.Цогцэцэг: Багахангай дүүргийн нэгдүгээр хороонд үерийн байгууламж, цэцэрлэг хэрэгтэй

С.Жамъяаннацаг
2025/06/30

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан Багахангай дүүрэгт ажиллаж, бүтээн байгуулалт, үерийн далан шуудуу, явган хүний зам, соёлын төвийн барилгын ажилтай танилцлаа. Мөн тус дүүргийн 44 дүгээр цэцэрлэгийн барилгын нөхцөл байдлыг тусгайлан авч үзэж, асуудлын шийдлийг хэлэлцсэн юм.

Уг 44 дүгээр цэцэрлэг 2008 онд ашиглалтад орж, үүнээс хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа боловч барилгыг ашиглалтад оруулахад улсын комисс хүлээж аваагүй, бичиг баримтын асуудалтай байгаа юм. Учир нь тухайн барилгыг барьсан компани дампуурсан. Бичиг баримт дутуу бүрдүүлсэн. Чанаргүй барилга барьсан. Багахангай дүүрэг хоёр хороотой бөгөөд уг цэцэрлэгт нэгдүгээр хорооны хүүхдүүд суралцдаг. Нийт 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгт одоо 200 гаруй хүүхэд суралцаж, цэцэрлэг хүрэлцээгүй учраас улсын комисс хүлээж аваагүй ч ашиглахаас өөр аргагүйд хүрсэн гэдгийг Багахангай дүүргийн Засаг даргын орлогч Х.Цогцэцэг тайлбарлалаа. Энэхүү цэцэрлэгийн барилга дээр холбогдох дүгнэлт гаргуулж, шийдвэрлэх талаас нь авч үзэх хэрэгтэйг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай үүрэг болголоо. 44 дүгээр цэцэрлэгийн барилгын зарим хэсэгт хана цуурсан, шал цөмөрсөн, сангийн асуудлууд байгаа зэрэг нь хүүхэд сурч боловсроход хэцүү гэдгийг хотын орлогч хэлэв.

Багахангай дүүрэгт нийт гурван цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Цаашид нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт 200 хүүхдийн цэцэрлэг хэрэгтэй байгааг тус дүүргийн Засаг даргын орлогч Х.Цогцэцэг учирласан. Багахангай дүүрэг төмөр замын бүтээн байгуулалттай уялдан хөгжих боломжтой буюу дөрвөн зүг рүү чиглэсэн төмөр замын зөрлөгтэй. Төмөр зам, аж үйлдвэрийн бүсээр дагуул хот болон хөгжих бүрэн бололцоотой. Мөн Багахангай дүүргийн нэгдүгээр хороонд үерийн далан байгууламж, аж үйлдвэрийн паркт нь дэд станц, цахилгаан эрчим хүчний хангамж хүрэлцээгүй. Соёлын төв өргөөний барилгын ажил удааширч байгааг шийдүүлэх шаардлагатайг Багахангай дүүргийн холбогдох албаныхан хэллээ.


0
angry
0
care
0
haha
3
liked
0
love
2
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна 1 цагийн өмнө
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө 2 цагийн өмнө
БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 5 цагийн өмнө
ОБЕГ: Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна 5 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний хагас жилийн үзүүлэлт танилцуулна 7 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ 23 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно 23 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр
Тусгай замын автобус /BRT/ төслийн удирдах хорооны ээлжит хуралдаан боллоо Өчигдөр
26,992 суралцагч хотхоны бага сургуульд, 8100 суралцагч төрөлжсөн ахлах сургуульд суралцана Өчигдөр
СОШИАЛ ОРЧИН ДАХЬ ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛ, ЦАХИМ ГЭМТ ХЭРЭГ, ГҮТГЭЛЭГ ДОРОМЖЛОЛ, ХУУРАМЧ ХАЯГУУДАД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАНА Өчигдөр
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа Өчигдөр
Н.Номтойбаяр: Үндэсний их баяр наадам, Дэлхийн адууны өдрийн арга хэмжээнүүдээс нийт 2 тэрбум орчим төгрөгийн орлого төвлөрсөн Өчигдөр
Иргэн өөрийн гар утасныхаа хоёр талын кнопыг зэрэг дарснаар 101, 102, 103 дугаарт дуудлага өгөх боломжтой Өчигдөр
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
УСНЫ ОСЛЫН 84 УДААГИЙН ДУУДЛАГААР 45 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсад төрийн айлчлал хийнэ Өчигдөр
“Сэлбэ 20 минутын хот” төслийн анхны 12 давхар барилгын үндсэн карказ, цутгалтын ажил дууслаа 2026/07/20
Төв цэвэрлэх байгууламжид хоногт дунджаар 3 тонн хатуу хог хаягдал ирж байна 2026/07/20
“Эхийн алдар” одонгийн шаардлагыг хөнгөрүүллээ 2026/07/20