БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Хүүхдийн хөгжлийн үнэлгээний талаарх мэдээлэл солилцох уулзалт зохион байгуулжээ

С.Жамъяаннацаг
2025/06/30

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг үнэлэх үнэлгээний аргачлалуудыг тодорхойлох, суурь судалгаа хийх, судалгаанд үндэслэн үнэлгээний аргачлалуудын тохирц, найдвартай байдлыг тодорхойлох, шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлгээний сан бүрдүүлэх зорилгоор, “ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ” 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар зохион байгуулагдлаа.

Энэхүү уулзалтад Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн үнэлгээний бусад улс орны туршлагын талаар JICA ОУБ-ын сайн дурын ажилтан, МУБИС-ийн зочин багш Хироми Такай, манай улсад хэрэглэгдэж буй хүүхдийн хөгжлийн үнэлгээний талаарх мэдээллүүдийг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв болон бусад дэмжих төвүүд тус тус танилцуулж, МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн Тусгай хэрэгцээт боловсролын тэнхим, Нийгмийн ажлын тэнхим, Сэтгэл судлалын тэнхим, Боловсролын судлалын хүрээлэн, АШУҮИС-СС-ийн ББСТэнхим, АШУҮИС-СС-ийн ББСТэнхим, Боловсролын ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, Дэмжих төвийн үйлчилгээ үзүүлж буй Аутизмд хийсэн аялал, Ээлтэй ертөнц, Эрхэм нандин сувд, Энх гэр бүл, Энэрэлийн түүчээ, Реха сентер зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл нийт 25 ажилтан, албан хаагчид оролцлоо.
Уулзалтаар хөгжлийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай хүүхдэд үйлчилгээ үзүүлдэг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв болон бусад дэмжих төвүүдэд ашиглаж буй үнэлгээний зарим аргачлалуудыг сайжруулах, тохирц, найдвартай байдлыг тодорхойлох, тохирц, найдвартай байдлыг тодорхойлсон аргачлалуудыг цаашид турших, түгээн дэлгэрүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шинэ арга, аргачлал нэвтрүүлэх зэрэг асуудлуудыг шат дарааалалтайгаар шийдвэрлэхээр боллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна 1 цагийн өмнө
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө 2 цагийн өмнө
БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 5 цагийн өмнө
ОБЕГ: Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна 5 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний хагас жилийн үзүүлэлт танилцуулна 7 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ 23 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно 23 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр
Тусгай замын автобус /BRT/ төслийн удирдах хорооны ээлжит хуралдаан боллоо Өчигдөр
26,992 суралцагч хотхоны бага сургуульд, 8100 суралцагч төрөлжсөн ахлах сургуульд суралцана Өчигдөр
СОШИАЛ ОРЧИН ДАХЬ ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛ, ЦАХИМ ГЭМТ ХЭРЭГ, ГҮТГЭЛЭГ ДОРОМЖЛОЛ, ХУУРАМЧ ХАЯГУУДАД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАНА Өчигдөр
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа Өчигдөр
Н.Номтойбаяр: Үндэсний их баяр наадам, Дэлхийн адууны өдрийн арга хэмжээнүүдээс нийт 2 тэрбум орчим төгрөгийн орлого төвлөрсөн Өчигдөр
Иргэн өөрийн гар утасныхаа хоёр талын кнопыг зэрэг дарснаар 101, 102, 103 дугаарт дуудлага өгөх боломжтой Өчигдөр
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
УСНЫ ОСЛЫН 84 УДААГИЙН ДУУДЛАГААР 45 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсад төрийн айлчлал хийнэ Өчигдөр
“Сэлбэ 20 минутын хот” төслийн анхны 12 давхар барилгын үндсэн карказ, цутгалтын ажил дууслаа 2026/07/20
Төв цэвэрлэх байгууламжид хоногт дунджаар 3 тонн хатуу хог хаягдал ирж байна 2026/07/20
“Эхийн алдар” одонгийн шаардлагыг хөнгөрүүллээ 2026/07/20