БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ХААН ШИРЭЭНИЙ АР ДАХЬ ЖИНХЭНЭ ХААН

Г.Оюунтуяа
2025/06/25

АНУ-ын улсын Остин хотод болсон blast.tv austin major 2025 буюу CS2-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Монголчуудыг огшууллаа. Ази тивээс тэр дундаа 3 сая хүн амтай Монгол улсаас CS-2-ын дэлхийн аваргын финалд үлдсэн анхны баг, мөн хамгийн залуу баг болж түүх бүтээлээ. Уг тоглолтыг өчигдөр Монгол улсаас шууд дамжуулалтаар 100,000 хол давсан хүн үзэж, подвалаас эхэлсэн цахим спорт хэрхэн дэлхийн спорт болж, монголчууд түүнд яаж хүрсэнийг, хаана явааг харуулсан түүхэн үйл явдал боллоо.


The MongolZ багийн зөвхөн энэ хүртэлх алдар нэр, шагнал урамшууллаар нь хүмүүс татагдаж сонирхохоос илүүтэй багийн бүрэлдэхүүн дэх гишүүдийн үлгэр жишээ, даруу төлөв, хичээнгүй байдалд маш их татагдаж байгаа гэж хэлж болно. Багийн ахлагч bLitz буюу Б.Гарьдмагнай шатрын спортын fide Мастер цолтой, багийн том ах,   910-ын ичимхий зан болоод Түүнийг дэлхийн тамирчин болоход ердөө 4000 цаг хангалттай байсан. Techno4k-ын царайлаг хүмүүжилтай, биеэ авч яваа байдал, яриа, mzinho эмээгээрээ тэтгэврийн зээл авхуулж компьютертэй болсон эгдүүтэй хүү, Senzu-ын хөөрхөн инээд төрөхдөө л тоглож эхэлсэн байх хэмээн гайхшруулдаг түүний ур чадвар гээд тэд зөвхөн чадвараараа ч биш, хүмүүжлээрээ, үлгэр дууриалалаараа Монголчуудыг нэгэнт автуулж эхлээд байна.


Мэдээж энэ бүрэлдэхүүний ард үргэлж асаалттай байдаг нэг хүнийг бид мартах ёсгүй. Энэ бол багийн дасгалжуулагч Маараа буюу Б.Эрдэнэдалай. Өдгөө 35 настай тэрээр CS 1.6-аас эхлэн Монголын CS багийн анхны бүрэлдэхүүний нэг юм.


"The MongolZ"-ийн өмнөх үеийн тамирчдыг дасгалжуулж, 2021 оноос "Checkmate" буюу одоогийн "The MongolZ"-ийн үндсэн суурийг бэлдэж, гаргаж ирсэн хүн юм.


Түүний тактик ур чадвар дэлхийд танигдаж, яалтчгүй анхаарлын төв байх болсон.  Багийнхаа эгзэгтэй үед түүний авсан тактикал тайм аутын дараа баг нь раундаа авахгүй байх магадлал бараг байдаггүй гэдгийг мэдэх биз. Тактикаа зүүдлэж сэрээд “Тэнгэрийн дуудлага”-тай тайм аут хийдгийг бүгд мэддэг болсон.


Багийнхан ч Маараа ахын тактик үнэхээр сайн гэдгийг үргэлж хэлдэг.  Тэр бол багийнхаа аав, ах, найз энэ хүртэлх  The MongolZ багийн найдвартай ар юм.

Түүнийг Австралийн "CS2"-ийн тайлбарлагч, аналистууд өнөө цагийн Азийн хамгийн шилдэг дасгалжуулагч гэж тодорхойлсон бол  "ESL Pro League"-ийн үеэр "Тэр бол Монголын "CS"-ийн өдгөө хаана байгаа шалтгаан. Хаан ширээний ар дахь жинхэнэ хаан" хэмээн онцолсон юм.


3
angry
30
care
0
haha
2
liked
3
love
0
sad
1
wow

Шинэ мэдээ
БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 1 цагийн өмнө
ОБЕГ: Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна 1 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний хагас жилийн үзүүлэлт танилцуулна 3 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ 19 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно 19 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ 21 цагийн өмнө
Тусгай замын автобус /BRT/ төслийн удирдах хорооны ээлжит хуралдаан боллоо 21 цагийн өмнө
26,992 суралцагч хотхоны бага сургуульд, 8100 суралцагч төрөлжсөн ахлах сургуульд суралцана 22 цагийн өмнө
СОШИАЛ ОРЧИН ДАХЬ ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛ, ЦАХИМ ГЭМТ ХЭРЭГ, ГҮТГЭЛЭГ ДОРОМЖЛОЛ, ХУУРАМЧ ХАЯГУУДАД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАНА 22 цагийн өмнө
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 23 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Үндэсний их баяр наадам, Дэлхийн адууны өдрийн арга хэмжээнүүдээс нийт 2 тэрбум орчим төгрөгийн орлого төвлөрсөн Өчигдөр
Иргэн өөрийн гар утасныхаа хоёр талын кнопыг зэрэг дарснаар 101, 102, 103 дугаарт дуудлага өгөх боломжтой Өчигдөр
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
УСНЫ ОСЛЫН 84 УДААГИЙН ДУУДЛАГААР 45 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсад төрийн айлчлал хийнэ Өчигдөр
“Сэлбэ 20 минутын хот” төслийн анхны 12 давхар барилгын үндсэн карказ, цутгалтын ажил дууслаа Өчигдөр
Төв цэвэрлэх байгууламжид хоногт дунджаар 3 тонн хатуу хог хаягдал ирж байна Өчигдөр
“Эхийн алдар” одонгийн шаардлагыг хөнгөрүүллээ Өчигдөр
ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА 2026/07/19
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ 2026/07/11