БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЗӨРЧЛИЙГ AI БУЮУ ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ИЛРҮҮЛЭХ АЖЛЫН ТУРШИЛТТАЙ ТАНИЛЦЛАА

С.Жамъяаннацаг
2025/06/20

Нийслэлийн замын хөдөлгөөнийг AI буюу хиймэл оюун ухаан ашиглан бүрэн хянах ажил туршилтын шатандаа явж байна. Уг туршилтыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс хийж байгаа бөгөөд НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр танилцлаа.

Туршилт он дуустал үргэлжлэх бөгөөд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор хэрэгжиж эхлэх юм. Ингэхдээ замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар эгнээ байраа буруу эзлэн давхар эргэх, цагаан зураас давж зогсох, явганы хүний гарц дээр зогсох, тэмдэг тэмдэглэгээгүй газраар дүрэм зөрчиж эргэх, нэгдүгээр эгнээгээр зорчих зэрэг замын хөдөлгөөнтэй холбоотой бүхий л зөрчлийг хяналтын камеруудын тусламжтайгаар AI технологи ашиглан илрүүлнэ. Улмаар зөрчил гаргасан жолооч нарын утасны дугаарт зөрчлийн мэдээллийг холбогдох дүрстэй нь илгээх байна. Одоогоор дүрэм зөрчсөн жолооч нарын утасны дугаарт зөрчлийн мэдээлэл илгээх туршилтын ажил үргэлжилж байна. Мөн туршилтын хугацаанд тест хийж, гарсан алдааг сайжруулаад явна гэдгийг Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын дарга захирал Ч.Хувьзаяа онцоллоо. Харин Тээврийн цагдаагийн албаны дэд бөгөөд Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Галбадрах зөрчил гаргасан жолооч нарын дугаарт линк илгээхдээ зөрчлийн бичлэгийг хамт илгээх нь зүйтэй, тухайн жолооч зөрчил гаргасан эсэхээ өөрөө хянах боломжтой болгох нь зөв гэдгийг хэллээ.

Түүнчлэн НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр “Томоохон уулзваруудад 7-р сарын 1-нээс эхлүүлж үзээд, жолооч нарт торгууль ногдуулахгүйгээр дээрх уулзваруудад ихэвчлэн ямар зөрчил гарч байна, хэрхэн шийдэж болох, ямар тэмдэг, тэмдэглэгээ дутуу байна зэргийг харах хэрэгтэй. Хамгийн гол нь жолооч нарыг мэдээллээр хангах чухал. Технологийн алдаанаас болж жолооч нар торгууль төлж, мөнгөөрөө хохирох ёсгүй. Эцсийн дүндээ бид нийслэлийн замын хөдөлгөөний зөрчлийг технологийн дэвшил ашиглан багасгаж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх л зорилготой болохоос хэн нэгний торгууль, зөрчлийг нэмэгдүүлж дарамт болох учиргүй” гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв 1 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна 2 цагийн өмнө
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө 4 цагийн өмнө
БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 7 цагийн өмнө
ОБЕГ: Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна 7 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний хагас жилийн үзүүлэлт танилцуулна 9 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ Өчигдөр
Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр
Тусгай замын автобус /BRT/ төслийн удирдах хорооны ээлжит хуралдаан боллоо Өчигдөр
26,992 суралцагч хотхоны бага сургуульд, 8100 суралцагч төрөлжсөн ахлах сургуульд суралцана Өчигдөр
СОШИАЛ ОРЧИН ДАХЬ ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛ, ЦАХИМ ГЭМТ ХЭРЭГ, ГҮТГЭЛЭГ ДОРОМЖЛОЛ, ХУУРАМЧ ХАЯГУУДАД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАНА Өчигдөр
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа Өчигдөр
Н.Номтойбаяр: Үндэсний их баяр наадам, Дэлхийн адууны өдрийн арга хэмжээнүүдээс нийт 2 тэрбум орчим төгрөгийн орлого төвлөрсөн Өчигдөр
Иргэн өөрийн гар утасныхаа хоёр талын кнопыг зэрэг дарснаар 101, 102, 103 дугаарт дуудлага өгөх боломжтой Өчигдөр
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
УСНЫ ОСЛЫН 84 УДААГИЙН ДУУДЛАГААР 45 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсад төрийн айлчлал хийнэ Өчигдөр
“Сэлбэ 20 минутын хот” төслийн анхны 12 давхар барилгын үндсэн карказ, цутгалтын ажил дууслаа 2026/07/20
Төв цэвэрлэх байгууламжид хоногт дунджаар 3 тонн хатуу хог хаягдал ирж байна 2026/07/20