БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны 240 хүүхдийн цэцэрлэг наймдугаар сард ашиглалтад орно

С.Жамъяаннацаг
2025/06/18

Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо буюу “Шинэ Яармаг” хорооллын хажууд баригдаж буй 240 хүүхдийн цэцэрлэгийг наймдугаар сард ашиглалтад оруулна. Тус байршилд УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр болон холбогдох албаныхан ажиллалаа.

Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Нийслэлийн хөрөнгө оруулалттай ажлуудын гүйцэтгэлийн мэдээллийг уншиж судлахад ХУД-ийн 8 дугаар хороонд баригдаж буй 240 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын явц дэд бүтцийн асуудал дээр удааширч нэлээд хугацаа алдсан байсан. Тиймээс “Шинэ Яармаг” төслийн шугамаас дэд бүтцээ шийдэх зөвшөөрлийг өгч, цэцэрлэгийн барилгын удааширсан асуудлыг шийдсэн. Мөн нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас захиалагчийн хяналтыг өдөр бүр хэрэгжүүлж ажиллаж байна” гэв.

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Барилга захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Б.Ганзориг “240 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг наймдугаар сарын 1-нд ашиглалтад оруулахын тулд гадна тохижилт, фасадын ажлыг яаралтай эхлүүлэх ёстой. Төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахын тулд НХОГ-аас өдөр бүр шаардлага тавин ажиллаж байна. Мөн боловсролын байгууллагуудын үйл ажиллагаа эхлэхээс өмнө барилгын ажлыг дуусгах үүргийг нийслэлийн удирдлагуудаас ч өгсөн” гэлээ.

Цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгч "Жинст цамхаг" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Пүрэвсүрэн “Төслийг наймдугаар сарын 1-нд дуусгахаар гэрээнд заасан учраас хугацаандаа багтааж барилгын ажлыг дуусгахаар ажиллаж байна. Ажил гүйцэтгэх явцад манай компаниас шалтгаалаагүй хэд хэдэн бэрхшээл тулгарсан. Өнгөрсөн тавдугаар сараас асуудлыг шийдэж өгсөн. Барилгын ажил одоо хэвийн үргэлжилж байна” гэлээ. 

Цэцэрлэгийн барилга нь орон сууцны хорооллуудтой ойрхон баригдаж байгаа учраас тогтмол цэвэрлэгээ, үйлчилгээ явуулж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг баримталж ажиллахыг нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Жинст цамхаг” ХХК-ийн удирдлагад үүрэг болголоо. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/22
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо 2026/10/22
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ 2026/10/22
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна 2026/10/21