БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Б.Пүрэвдорж: Ахмадууд намайг дэмждэг тийм учраас ахмадуудтайгаа нийлж жагсана

С.Жамъяаннацаг
2025/06/12

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Ерөнхий сайдыг томилох чуулганы хурал дээр асуулт асууж үг хэллээ.

Б.Пүрэвдорж: Өнгөрсөн нэг дэх өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд иргэдтэй уулзалт хийсэн. Өндөр настнууд тэтгэврийн зээлээр битгий оролдоод бай хугацааг нь богиносгоод бага зээл аваад асуудалд ороод байна гэж хүсэлт тавьсан. Үүнийх дагуу ирж Монголбанкны захирал Лхагвасүрэн, мөнгөний бодлогын гурван гишүүнийг дуудаж уулзсан үүний дагуу хуучин хэвээр нь хэрэглээний зээл болгох, хугацааг нь уужуу тавих шаардлагыг тавьсан. Энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадууд намайг дэмждэг тийм учраас ахмадуудтайгаа нийлж жагсана шүү гэдэг шаардлага тавьсан. Харин энэ шаардлагын дагуу мөнгөний бодлого өнөөдөр маргааш хуралдаж шийдвэр гаргахгүй бол дараа дараагийн арга хэмжээг авна шүү. Бөөрөлж багын иргэн Эрдэнэбулган сум 2024 онд самрын хураалтаар 7.6 тэрбум төгрөг олсон тэрний 7.3 тэрбумыг аймаг руугаа татаж аваад дөнгөж 250 сая төгрөг үлдээсэн. Энэ бол төсвийн тухай хууль болон бусад хуулиудыг зөрчиж байна. 70 хувийг тухайн орон нутагт үлдээх ёстой. Тэгэхлээр та Ерөнхий сайд болох юм бол баялгаас олж байгаа хураамжийн орлогыг тухайн орон нутагт нь үлдээх талаар хуулийн дагуу ажиллах уу? Дарханы зам бол 9 жил барьж байна. Уул нь хурдны зам боловч хэдхэн км яваад хурд сааруулагчтай энэ бол өнөөдрийн эрх баригчдын ямар ажил хийдгийг харуулж байна. Хурд сааруулагч нь төрийн бүх үйл ажиллагааг сааруулж байна. Гэтэл Эрдэнэбулган суманд ард иргэд өөрсдөө айл болгон цемент хандивлаад 1км замыг өөрсдөө ямар ч төсвийн хөрөнгөгүйгээр шийдсэн байна. Дахиад энэ жил 1.3км замыг баярынхаа өмнө тавьна гээд хандив аваад бас цалин хөлсгүй хийнэ гээд тэр сумынхан бүгд нэгдэж байна. Өөрсдөө 17км замыг самрын хураамжаасаа 300 сая төгрөг гөргөөд тавьсан байна бас төсвийн хөрөнгөгүй. Сэтгэлтэй хүмүүс ингэж ажил хийдэг юм. Урдуур эрдэм боловсролтой хэр нь хулгай хийдэг хүмүүс байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
2
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Огт төрөөгүй хүүхдэд хуурамч "Төрсний гэрчилгээ" гаргуулж, 18 жилийн турш хүүхдийн мөнгө авчээ 57 минутын өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсад анх удаа спортын хутга шидэлтийн Улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах талаар мэдээлнэ 1 цагийн өмнө
1742 ИРГЭНД 5.2 ТЭРБУМЫН ХОХИРОЛ УЧРУУЛСАН НЭГ БҮЛГИЙН 17 ЭТГЭЭДИЙГ ГАДААД УЛСААС БАРИВЧИЛЛАА 14 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт Европын Холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа 14 цагийн өмнө
ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ 16 цагийн өмнө
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг түр хаана 16 цагийн өмнө
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна 17 цагийн өмнө
Монголбанкны нэрэмжит “Залуу судлаач” уралдааны шилдгүүд тодорлоо 21 цагийн өмнө
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо 22 цагийн өмнө
АЛБА ХААГЧИД 17 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЖ, 32 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА 23 цагийн өмнө
Ахлах ангийн сурагчид нэгнээ бүлэглэн зодож, бэртээжээ Өчигдөр
Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна Өчигдөр
Төв банкны үндсэн зорилтыг “Үнийн тогтвортой байдал” болгон өөрчилнө 2026/05/22
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хаврын чуулганд багтаан батална 2026/05/22
Монголбанкны санхүүгийн тайланг зөрчилгүй гэж дүгнэжээ 2026/05/22
АДУУЧИД БОЛ НҮҮДЭЛЧИН МОНГОЛЧУУДЫН ӨВ, СОЁЛЫН ДАРХЛААГ ТЭЭГЧИД ЮМ 2026/05/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм 2026/05/22
Манай улс энэ жил анх удаа Дэлхийн адууны өдрийг тэмдэглэнэ 2026/05/22
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун ус хязгаарлана 2026/05/22