БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын салбарт итгэлцлийн хямрал тулгамдсан асуудал хэвээр байна

С.Жамъяаннацаг
2025/06/09

“Итгэлцлийн хямрал хэвээр: Үл хөдлөх хөрөнгийн зуучлалын салбарт мэдээллийн ил тод байдал хангалтгүй байна”

10-д жилийн өмнө л Facebook-н зарын группүүдэд агентгүй байр худалдаж авна гэх зар байдаг байсан нь одоо ч хэвээр. Яагаад 10 жилийн өмнөх энэ байдал хэвээр байгааг СЭЗИС-ийн Ахисан түвшний сургуулийн Үл хөдлөх хөрөнгийн удирдлагын чиглэлээр сурч буй магистрантууд шинжилхээр судалсан байна.

Зуучлалын үйлчилгээ үзүүлдэг агентууд зарын дагуу өдөрт хэдэн арван дуудлаганд хариулт өгдөг. Зарим дуудлагыг авахад шууд л өөдөөс нь агент уу, эзэн нь үү? гэж асуудаг .хэмээн судалгаанд хамрагдсан агентууд хэлжээ. Энэ нь иргэд агентаар үйлчлүүлэх сонирхол бага, шууд эзэдтэй нь холбогдож худалдан авалт хийх сонирхол давамгайлж буйг илтгэж байгаа тул иргэд зуучлалын байгууллагаар үйлчлүүлэхгүй байгаа учир шалтгааныг тодруулахаар “Үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын салбарын мэдээллийн ил тод байдал, итгэлцлийг бууруулж буй хүчин зүйлсийг тодорхойлох нь” сэдвийн хүрээнд 25 асуулгыг анкетын болон ярилцлагын аргаар явуулж

  • Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын салбарын талаарх мэдлэг, туршлага
  • Үйлчилгээний талаарх ойлголт, мэдээлэлд итгэх итгэл үнэмшил
  • Итгэлцэлд нөлөөлөх хүчин зүйлс
  • Агентын хандлага, ёсзүй, үнэн зөв мэдээллээр хангаж буй эсэх
  • Хэрэглэгчийн худалдан авалтын болон зуучлалын байгууллагаар үйлчлүүлэх шийдвэр гаргалтанд нөлөөлж буй хүчин зүйлс
  • Салбарын мэргэжилтнүүдийн ажлын туршлага, мэдээлэл олж авах сувгуудийн ил тод, хүртээмжтэй байдал
  • Хяналт, зохицуулалт зэрэгт үнэлгээ хийсэн байна. . 

Судалгаанд нийт 25-65 насны 366 хүн оролцсоны 196 нь иргэн 170 нь агент байжээ.

Судалгааны зарим үр дүнгээс танилцуулбал:  

Иргэдийн үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагаар үйлчлүүлэх итгэл үнэмшил сул гарсан байна. Учир нь агентаар үйлчлүүлээгүй иргэдийн 68% нь агент тухайн үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг өгөхдөө (үнэ, бичиг баримттай холбоотой мэдээлэл, нотариат, худалдах, түрээслүүлэх процесс, улсын бүртгэл, газрын албатай холбоотой мэдээлэл гэх мэт) зөрүүтэй, заримдаа борлуулах гэж буй зүйлээ мэддэггүй бүрэн бус мэдээлэлтэй байдаг нь агентад итгэх эсэхэд эргэлзээтэй байдал үүсгэсэн гэж хариулсан байна.

Гэтэл агентууд иргэдэд итгэл үнэмшил гүйцэт төрүүлээгүй шалтгаанаа өмчийн эзэдтэй  холбон тайлбарлажээ Тодруулбал үл хөдлөх хөрөнгөө худалдуулах, түрээслүүлэхээр  зуучлалын гэрээ байгуулсан харицагчдын 14% нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн талаарх мэдээллээ бүрэн гүйцэт өгөхгүй, мэдээллээ нуух, асуултаас зайлс хийсэн нь  худалдан авагч, түрээслэгч талуудад агентыг мэргэжлийн бус, туршлагагүй мэт харагдуулах, улмаар худалдан авагч талын итгэлцлийг бууруулахад нөлөөлдөг гэж судалгаанд оролцогч агентуудын 28% нь хариулжээ.

Судалгаанд оролцогчдын 77.9% нь үл хөдлөх хөрөнгийн талаарх мэдээллийг агент болон зуучлалын байгууллагын сошиал хуудаснаас авдаг хэмээн хариулсан байна.   

Харин судалгаанд оролцогч иргэдийн 78% нь зуучлалын салбартай холбоотой хууль, журам, агентын ёс зүй, гомдол, санал хүсэлт,  албан ёсны эрхтэй агент мөн эсэхийг нягталж шалгах, хэрхэн таних, залилангаас урьдчилан сэргийлэх, анхааруулга, зөвлөмжүүдийг тогтмол авч байх, мэдээллийг шуурхай, үнэн зөв, олон сувгаар түгээх хэрэгтэй гэж үзжээ.

 Судалгаагаар итгэлцэлд нөлөөлж буй хүчин зүйлсийг илрүүлэхэд:

  • Агент өөрийн ажлын процессоо гүйцэт сайн ойлгуулдаггүй
  • Талууд ойлголтоо нэгтгэн баталгаажуулж, лавладаггүй
  • Туршлага, мэдлэг бага,  ёс зүйгүй, өөртөө итгэлгүй байдал
  • Гадаад төрх, цаг баримтлах
  • Зуучлалын салбартай холбоотой албан ёсны эх сурвалжийн мэдээлэл
  • Хандлага, харилцааны ур чадвар
  • Үнэлгээг зориудаар өсгөх эрсдэлтэй
  • ҮХХ-ийн зарууд зөрүүтэй үнэтэй байдаг
  • Салбарын зохицуулалт, хяналт сул байгаа тул зуучлагчид хариуцлагаас зайлсхийх боломжтой
  • Амлалт өгөөд түүндээ хүрдэггүй, хэт өндөр хүлээлт үүсгэдэг
  • Эргэх холбоогүй, утсаа авахгүй байх, худлаа ярих асуудлууд нь иргэдийн зуучлалын байгууллагад итгэх итгэлийг бууруулахад нөлөөлжээ.
  • Үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлд нээлттэй, төвлөрсөн мэдээллийн платформ бий болгох
  • СЗХ-ноос олгодог гэрчилгээний бүртгэл, цуцалсан болон идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй агентуудын мэдээллийг олон нийтэд олж авахад хялбар болгох
  • Иргэдийг мэдээллээр хангаж, сонголт хийхэд чиглэсэн сургалт, олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх
  •  Мэдлэг, мэдээлэл  олгох аян, эвент, сургалтуудыг тасралтгүй явуулах
  • Мэргэшсэн зуучлагчидаа дэмжих
  • Ёс зүйн журмаа сайжруулж, хэрэгжүүлэх
  • Итгэлцэл бол бизнесийн суурь хөрөнгө
  • Хэрэглэгчийн сэтгэл ханамж хамгийн том маркетинг
  • Нээлттэй, ил тод, ёсзүйтэй байдлаараа   шинэ хэрэглэгчдийг татах, үнэнч харилцагч бий болгох

Иймд салбарыг олон нийтэд таниулах, боловсрол олгох чиглэлд оролцогч талуудыг идэвхжүүлэх, мэдээллийн ил тод байдлыг сайжруулахад төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг уялдуулж хүртээмжийг нэмэгдүүлэх, агентыг чадавхижуулж, мэргэшүүлэх, агент ёс зүйгээ, ажлын процессоо танилцуулж, хангалттай ойлголт өгдөг байх ажлын хүрээнд дараах зөвлөмжүүдийг санал болгосон байна.

Зөвлөмжид:

Монгол улсын үл хөдлөх эд хөрөнгийн салбар нь асар их боломж, эдийн засгийн чухал нөлөөтэй,  дотоодын нийт бүтээгдэхүүний 3 хувийг эзэлж байгаа боловч мэдээллийн ил тод байдал, итгэлцэл дутмаг байгаа нь хөгжилд тодорхой хэмжээнд саад болж байгаа юм. Тиймээс хэрэглэгчид, бизнес эрхлэгчид, бодлого боловсруулагчид, зуучлалын үйлчилгээний эрхтэй байгууллага, зуучлагчид хамтдаа салбарыг шударга, ил тод, хариуцлагатай болгох чиглэлд дорвитой алхамуудыг хийх хэрэгэй байна.

 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
45 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад орууллаа 8 минутын өмнө
Боловсролын салбарын ажилчдын цалинг нэмэхгүй бол есдүгээр сарын 24-нд жагсаал зохион байгуулна 28 минутын өмнө
Гавьяат дасгалжуулагч С.Тулга “Сэлбэ 20 минутын хот”-ын түншлэл хариуцсан менежерээр ажиллана 2 цагийн өмнө
ХУВИЙН ХЭВШЛИЙН БАЙГУУЛЛАГУУД БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫН 1%-ИЙГ ЕБС-Д ЦАХИМ АНГИ БАЙГУУЛАХАД ЗАРЦУУЛСНААР ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХ БОЛОМЖТОЙ 3 цагийн өмнө
Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 48.7 сая кВт.цаг эрчим хүч нийлүүлээд байна 3 цагийн өмнө
Хөвсгөлийн Тариалан суманд төөрсөн 2 настай хүүг хайж байна 3 цагийн өмнө
Т.Энхжин Дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ 4 цагийн өмнө
А.Амартүвшин: 2026 онд 50 мянган өрх, 2027 онд 65 мянган өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлнэ 5 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Монгол анагаах ухааны эмч нар Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд үнэ төлбөргүй үзлэг хийнэ 5 цагийн өмнө
Мандат тоолоход Д.Амарбаясгалан сунгаанд ялах магадлал өндөр байна 19 цагийн өмнө
Ч.Лодойсамбуу: Алуурчин алуурчнаараа төрдөггүй. Та бид өөрсдөө дундаасаа бүтээдэг 20 цагийн өмнө
Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс байгуулав 22 цагийн өмнө
Онцлох ажил: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг арванхоёрдугаар сарын 5-нд ашиглалтад оруулна 22 цагийн өмнө
Б.Баярбаатар: Хуулийнхан улс төрийн намын үйл ажиллагаанд оролцож байгаа бол хатуу тэмцэл өрнүүлэх ёстой 22 цагийн өмнө
Монгол улс анх удаа Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих “ВИРТУАЛ БҮС” байгууллаа Өчигдөр
Д.Амарбаясгалан: Нэрээ татахгүй. Би МАН-ын даргад нэр дэвшинэ Өчигдөр
“Gem mall" худалдааны төвд гарсан хэргийн шүүх хурлаас.... Өчигдөр
Агаарын бохирдол ихтэй байршлуудад 5000 айл өрхийг стандартын дагуу, иж бүрэн дулаалж байна Өчигдөр
Дэлхийн аварга П.Орхон тэргүүтэй зургаан тамирчин барилдана Өчигдөр
25 кг нэг шуудай мидлинг 3750 төгрөг, хагас коксон шахмал түлш шуудай нь 5000 төгрөг байна Өчигдөр