БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ө.Ганзориг: Чингис хааны музейд стратегийн танхим байгуулъя

С.Жамъяаннацаг
2025/06/09

Эдийн засагч Ө.Ганзориг Чингис хаан музейгээр зочилсон тухайгаа өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ. Тэрээр "Магтах юмнууд байна.

1. Үйлчилгээ сайн, эелдэг тусч гоё байна.

2. Би өөрөө музейн куртатор хийдэг хүний хувьд хэлэхэд куратор буюу музей урлал бол дэлхийн төвшинд хийгдсэн. Ярих юм алга. Гоё.

Нэмж хийх маш чухал юм байна...

1. Нөгөө л түүхийн хичээл шиг, тэдэн онд тэгсэн, ингэсэн, ийм улс байсан. Ингээд болоо. Түүхэн товчоо гэсэн үг. Цаад сүнс, үйл хөдлөл, агуулга алга.

Хүүхдүүд маань үзлээ. За яг юу бодогдов гэсэн олигтой юм хэлж чадахгүй байна. Аргагүй, түүхэн товчоо, эд зүйлс, он цагийн дараалал юм чинь.

Сүнс нь алга. Сүнс нэмье. Би цалин хөлсгүй ажиллая.

Монголчуудын сүнс бол Стратеги нь... Яаж жижигхэн, цөөхөн хүн амтай үндэстэн дэлхийг эзэлчихсэн юм  тэр агуу бахархам сүнсийг энэ музей үзүүлж харуулах ёстой. Кино шиг л юм байх ёстой.

Одоо байгаа музейн суурь бол болчхож. Ярих юм алга. Дээрээс нь жаахан сүнс нэмье тэгэх үү.

Стратегийн танхим байгуулъя... Тэнд монголчуудын стратегийн ур ухааныг харуулъя.

Тэгэхгүй бол хаанаас, яаж гарсан бүү мэд гэнэт дэлхийг эзэлчихсэн хүмүүс. Тэгснээ тэдний эдлэл хэрэглэл гээд археологийн баахан эд зүйлс. Гадаад жуулчид гайхаад л гарч байгаа бололтой байна.

Чингис Хаан биш зүгээр археологийн музей болчих гээд байна. Жинхэнэ Чингис хааныхаа музей болгоё.

Их хааныхаа алтадмал хөшөөнд гурван хүүхдээ мөргүүлээд, би өөрөө мөргөөд гарлаа...

- Монгол цэргүүд дайн тулаанд орохдоо хийдэг байсан бөөгийн зан үйл, хархираа,
- Монгол цэргүүдийн тулааны жагсаал, тактикууд
- Шуудан зөөгчөөр ашигладаг байсан Шонхор шувуу
- Шуудан өртөө
- Эдийн засгийн эд зүйлс гээд....

Гэснээс Хубилай хааны цаасан мөнгө хаана байна?! Олж харсангүй - Чингис хааны зооснууд хаана байсан бэ, харагдсангүй....

Монголчуудын эдийн засгийн бодлого, байгуулалтаар бүхэл бүтэн танхим бас хийнэ ш дээ манайхан - гоё музей болжээ, гэхдээ дутуу байна, гүйцээе ээ...

Музейн дарга нарт миний постыг хуваалцаад хүргээд өгөөрэй, цалин хөлсгүй зүтгэе ээ" гэв. 





0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 39 минутын өмнө
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙГ ДЭД САЙД Б.МӨНХТАМИР АХАЛНА 47 минутын өмнө
Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ 1 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ НЬ БОЛОВСРОЛ ГЭДГИЙГ ЕРӨНХИЙ САЙД ОНЦЛОВ 1 цагийн өмнө
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 2 цагийн өмнө
С.Баярбилэг: Баавгай дайрсан тохиолдолд хэн нэгэн хариуцлага хүлээнэ гэсэн зүйл хуульд байхгүй 5 цагийн өмнө
Олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагчдад шагнал гардууллаа 6 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Хот төлөвлөлтийн III форум” болно 7 цагийн өмнө
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР БИОКОМБИНАТАД АЖИЛЛАЖ БАЙНА 22 цагийн өмнө
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ 23 цагийн өмнө
Э.БАТШУГАР: 281 МЯНГА ГАРУЙ ХҮҮХДИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРУУЛЖ БАЙНА Өчигдөр
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Өчигдөр
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана Өчигдөр
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ Өчигдөр
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ. Өчигдөр
Ц.ИДЭРБАТ: ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА 2026/10/06
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татах асуудлаар Хуульч Ж.Эрхэмбаатар ҮХЦ-д хандахаар болжээ 2026/10/06
МОНГОЛ-ЯПОНЫ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2026/10/06
“ОНЫ ШИЛДЭГ ХӨЛБӨМБӨГИЙН ЗҮТГЭЛТЭН” ШАГНАЛЫН 5 ДАХЬ УДААГИЙН ЭЗЭН ШАЛГАРЛАА 2026/10/06
Т.ДАВААДАЛАЙД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ 2026/10/06