БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

С.Баяр: Бидний засах ёстой том алдаа бол Засгийн газрын бодлогын чанар алдагдсан явдал


Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол 12-р сарын 8-нд эхлэн үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголд Ерөнхий Сайд асан С.Баяр оролцов.

Тэрээр: "57-р хуулийн тогтоолыг батлах үед УИХ-ын гишүүдийг би буруутгадаггүй. Учир нь хуулийн дагуу оруулж ирсэн, өөр сонголт, өөр цогц шийдэл тухайн үед байгаагүй учраас тэр л замаар явсан. Харин бидний засах ёстой нэг том алдаа бол Засгийн газрын бодлогын чанар алдагдсан явдал. Түүнээс хойш долоон Засгийн газар солигдсон. Аль нэг Засгийн газарт заавал муу дүн тавимааргүй, зүтгэж ажилласан нь бий.

Миний дараа Ерөнхий сайд болсон С.Батболдын үед зээлийн хүүг бууруулах, хувь нийлүүлэгчийн гэрээг сайжруулах, хөрөнгө оруулалтын гэрээнд тодорхой засвар оруулах зэрэг хэд хэдэн ажил хийгдсэн. 2021 онд Оюун-Эрдэнийн Засгийн газар хуримтлагдаад байсан өрийг зохицуулах тодорхой алхмууд хийсэн. Гэвч бусад Засгийн газрууд түүнийгээ залган, чанарын хувьд гэрээний дагуу тууштай ажиллаагүй нь нэг том алдаа.


Нөгөө нэг том алдаа бол төр, засгийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоо муу байдал. Жишээлбэл, энэ сонсгол Засгийн газар тухайн асуудлаар хэлэлцээр хийж байх үеэр параламент нээлттэй сонсгол зохион байгуулсан нь ямар ч талаас авч үзсэн буруу. Яагаад гэвэл хэлэлцээ хийх үед байр суурь, тактик нууц байх ёстой. Олны өмнө бүх картыг дэлгэснээр Засгийн газарт хэлэлцээр хийхэд хүндрэлтэй нөхцөл үүсдэг.


Өр өгөөжийн төлөө аливаа төсөл байдаг. Бидний ойлголтод дор хаяж 53 хувийн өгөөжтэй байх ёстой гэж үзэж байсан. Гэвч үүнийг ямар нэг байдлаар баталгаажуулаагүй. Хөрөнгө оруулалтын гэрээнд, дараа нь Дубайн гэрээнд хүртэл 53 хувийн заалт орсон ч үндсэн зарчим, мөрдлөг болж чадаагүй нь харамсалтай. Үүнийг хуульчлан баталгаажуулах, хоёр талын гарын үсэг зурж буй гэрээнд заавал биелүүлэх үүрэг болгон тусгах ёстой байсан гэж би үздэг." гэв.

Н.Отгончимэг


0
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо 6 цагийн өмнө
ДАЯН ДЭЛХИЙН МАЛЧДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТААС ГУРВАН ТУНХАГЛАЛ ГАРГАЖ, COP17-Д ХҮРГҮҮЛЭХЭЭР ӨРГӨН БАРИЛАА 6 цагийн өмнө
ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ 1,000,000 ТӨГРӨГ БОЛГОН ШИНЭЧИЛЛЭЭ 6 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна 7 цагийн өмнө
“Эх байгалиа сэргээе, итгэл найдвараа бадраая" уриан дор НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал эхэллээ 9 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангахыг үүрэг болголоо 10 цагийн өмнө
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ (UNCCD COP17) ЭХЭЛЛЭЭ 11 цагийн өмнө
ОБЕГ: АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 59 ДУУДЛАГААР 21 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА 12 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 12 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын XVII бага хурал Улаанбаатар хотноо эхэлнэ 13 цагийн өмнө
САЙД Ц.ИДЭРБАТ НҮБ-ЫН ХХААБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН ОРЛОГЧ ТАНАВАТ ТИЕНСИНТЭЙ УУЛЗАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО 2026/08/14
САЙД Ц.ИДЭРБАТ НҮБ-ЫН ХААБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН ОРЛОГЧ ТАНАВАТ ТИЕНСИНТЭЙ УУЛЗАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО 2026/08/14
Даян дэлхийн малчдын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна 2026/08/14
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэнтий, Дорнодын хойд хэсгээр усархаг бороо орох тул янга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна 2026/08/14
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 2026/08/14
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 2026/08/14
Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна 2026/08/14
ЦЕГ: Ховд аймагт алга болсон охинтой холбоотой эрэн хайх болон мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явагдаж байна 2026/08/14
ҮЙЛ ЯВДАЛ: “Дэлхийн малчдын чуулга уулзалт”-ын нээлт болно 2026/08/14
Э.БАТШУГАР: УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЖ БАЙНА 2026/08/13