БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар Хятадын Олон улс судлалын хүрээлэнгийн төлөөллийг хүлээн авч уулзав

С.Жамъяаннацаг
2025/06/06

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар өнөөдөр (2025.06.06) Хятадын Олон улсын судлалын хүрээлэнгийн Дэлхийн энх тайван, аюулгүй байдлын судалгааны газрын захирал Жү Жунбө тэргүүтэй зочдыг хүлээн авч уулзав.


Уулзалтын эхэнд цаг зав гарган хүлээн авч уулзсан Д.Цогтбаатар гишүүнд Жү Жунбө захирал талархал илэрхийлээд, Олон улсын судлалын хүрээлэнгийнхээ талаар товч танилцууллаа. Хятадын Олон улсын судалгааны хүрээлэн (CIIS) нь БНХАУ-ын Гадаад хэргийн яамны дэргэдэх судалгааны төв бөгөөд стратегийн ач холбогдол бүхий дунд болон урт хугацааны бодлогын асуудлууд, олон улсын улс төр, дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны чиглэлээр судалгаа, шинжилгээ хийдэг байна.


Уулзалтын үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар зочдод Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээрх хууль тогтоомжуудын талаарх мэдээллийг танилцууллаа. Үргэлжлүүлэн зочдын сонирхсны дагуу олон улсын харилцаа, худалдааны нөхцөл байдал, Зүүн хойд Ази болон бүс нутгийн аюулгүй байдал, Монгол-Хятадын харилцаа, хамтын ажиллагааны талаар нээлттэй ярилцсан юм хэмээн Улсын Их Хурлын хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/22
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо 2026/10/22
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ 2026/10/22
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна 2026/10/21