БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Монгол, Канадын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлж, эдийн засгийн харилцааг төрөлжүүлэх хүрээнд санал солилцлоо

С.Жамъяаннацаг
2025/06/06

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Канадын парламентын бүлгийн дарга Г.Дамдинням, дэд дарга Н.Наранбаатарын хамт Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Элчин сайд Сандра Шүфани болон тус улсын Гадаад хэргийн яамны Зүүн Хойд Азийн хэлтсийн захирал Кэн Ингланд нарыг өнөөдөр (2025.06.06) хүлээн авч уулзлаа. Хууль дээдлэх ёс, хүний эрх, ардчиллын нийтлэг үнэт зүйлстэй манай хоёр орны харилцаанд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням  уулзалтын эхэнд тэмдэглэв. Тэрбээр, Канадын парламентын 45 дахь удаагийн сонгууль амжилттай болж өндөрлөсөнд баяр хүргээд, удахгүй шинээр байгуулагдах Канад-Монголын парламентын бүлгийн гишүүдтэй цаашдын хамтын ажиллагааны олон талт санаачилгыг хуваалцахдаа таатай байх болно хэмээн уламжиллаа. Үргэлжлүүлэн, тогтолцооны цогц өөрчлөлтийн үр дүнд байгуулагдсан, таван нам, эвслийн төлөөлөл бүхий 126 гишүүнтэй парламентаас дэвшүүлж буй эрх зүйн шинэчлэлийг танилцуулж, энэ хүрээнд өөрийн ахалж байгаа зарим ажлын хэсгүүдийн талаар мэдээлэл өглөө. Тухайлбал, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, холбогдох хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн явц өргөтгөсөн хэлэлцүүлгүүдээр үргэлжилж байгааг дуулгаад, Канад Улсын цахим засаглал, дижитал шилжилт, төрийн үйлчилгээг цахимжуулах сайн туршлагын хүрээнд санал солилцсон юм. 


Түүнчлэн өнгөрсөн хоёрдугаар сард УИХ-ын гишүүн О.Батнайрамдлаар ахлуулсан Стандартын хууль эрх зүйн орчныг сайжруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн Канад Улсад ажиллахдаа салбарын хууль тогтоомж, дэвшилтэт арга зүйг судалж, цаашдын хамтын ажиллагааг эхлүүлсэн талаар дурдав. Уулзалтын үеэр Канадын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнг хэлэлцэж, үүн дотроос мэргэжлийн төрийн албыг чадавхжуулах, жендэрийн тэгш байдлыг бэхжүүлэх болон уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахад чиглэсэн хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг онцоллоо. Цаашид хөдөө аж ахуй, боловсрол, аюулгүй байдал, эдийн засгийн салбарт хамтын ажиллагааг төрөлжүүлэх  нь харилцан ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдсэн юм.  Элчин сайд Сандра Шүфани, манай хоёр орон уур амьсгалын онцлог, эдийн засгийн бүтцээсээ эхлээд ижил төстэй талууд олон гэдгийг тэмдэглэхийн сацуу эрчим хүчний салбар, тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр олон талт хамтын ажиллагааг идэвхжүүлэх боломжтойг тодотгосон юм.


Уулзалтын төгсгөлд, УИХ дахь Монгол-Канадын парламентын бүлгийн дэд дарга Н.Наранбаатар Ашигт малтмалын тухай хуулийн ажлын хэсгийг ахалж буйгаа дурдаад, хуулийн шинэчилсэн найруулга нь гадаад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулахад чиглэж буйг онцоллоо. Тэрбээр, дэлхийн уул уурхайн салбарын томоохон тоглогчдын тоонд орох Канад Улсад зохион байгуулагддаг олон улсын чуулга уулзалтад оролцож,  салбарын төр, хувийн хэвшлийн төлөөллүүдтэй санал солилцсон бөгөөд хуулийн төсөлтэй холбогдох судалгааны хүрээнд хамтран ажиллах боломжтойг мөн илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/22
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо 2026/10/22
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ 2026/10/22
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна 2026/10/21