БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Хамтран хэрэгжүүлж байгаа төслийн талаар хэлэлцэж, санал солилцлоо

С.Жамъяаннацаг
2025/06/05

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян  “Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн платформын VIII” хуралдааны үеэр Швейцарын хөгжлийн агентлагийн дарга, хатагтай Патрисиа Данзи, дэд дарга Арно Вики тэргүүтэй төлөөлөгчидтэй хоёр талын уулзалт хийлээ.

    Уулзалтаар Онцгой байдлын ерөнхий газар, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын Хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн талаар хэлэлцсэн бөгөөд тус төсөл нь 3 үе шаттайгаар хэрэгжиж, энэ онд дуусах тул үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хүсэлтийг хошууч генерал Г.Ариунбуян илэрхийллээ. 

    Онцгой байдлын байгууллагын санаачлагаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны  мөрийн хөтөлбөрт “Монгол Улс Олон улсын эрэн хайх, авран туслах зөвлөлдөх бүлгийн стандартад нийцсэн хот дахь эрэн хайх, аврах дунд түвшний багтай болох” зорилтыг дэвшүүлсэн. Тус төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлснээр аврагчдын мэргэжлийн ур чадвар, багаж хэрэгсэл, зохион байгуулалтыг сайжруулж, улмаар Монгол Улс олон улсын хот дахь эрэн хайх, аврах дунд шатны багтай болоход томоохон түлхэц болох юм. 

    Энэ үеэр Патрисиа Данзи Монгол Улс, Швейцарын Холбооны Улстай үргэлж найрсаг харилцаатай бөгөөд түнш орнуудын нэг гэдгийг дурдаад, “Хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд шаардагдах төлөвлөлт, зохион байгуулалт, боломжийг нарийвчлан судалж, ажиллахаа илэрхийллээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/22
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо 2026/10/22
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ 2026/10/22
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна 2026/10/21