БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн VIII чуулганд оролцож байна

С.Жамъяаннацаг
2025/06/05

НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас Швейцарын Холбооны Улсын Засгийн газартай хамтран тус улсын Женев хотноо зохион байгуулж байгаа  “Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн платформын VIII” хуралдаанд  ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан Онцгой байдлын байгууллага болон аймаг, нийслэл, дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга нарын төлөөлөл оролцож байна. 

Тус чуулган нь “Гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэхийн тулд өнөөдрөөс тодорхой үйлдэл хий” уриан дор “Одоогийн болон ирээдүйд учирч болзошгүй эрсдэл, тодорхой бус нөхцөл байдлыг хурдацтай өөрчлөгдөж буй уур амьсгалд тохируулан удирдах нь”, “Нэг ч хүнийг орхигдуулахгүй байхад жендэрийн тэгш байдал, оролцоог эрхэмлэх нь”, Хамтын, тогвтортой ирээдүйн төлөө шаардлагатай арга хэмжээг эрчимжүүлэх нь” сэдвийн хүрээнд болж байгаа юм.

Дэлхийн 130 гаруй улс орны 4000 гаруй төлөөлөгч оролцож байгаа тус чуулганы гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр үндэсний төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт Монгол Улсын хэмжээнд хийгдэж байгаа гамшгийн эрсдэлийн үнэлгээ, гамшгийн улмаас учирсан хохирол, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, гамшгийн эрсдэлийг бууруулах хөрөнгө оруулалтын талаар санал, мэдээлэл солилцлоо.

КАДРИ үнэлгээний багаас Монгол Улсад гамшиг, уур амьсгалын эрсдэлийг бууруулах чадавхын үнэлгээг 2023-2024 онд хийсэн бөгөөд үнэлгээнээс гарсан зөвлөмжийг хэрэгжүүлж байгаа явц, цаашдын үйл ажиллагааны талаар хэлэлцлээ.  Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн хуралдаанд Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний болон орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагаа, ололт амжилт, хүндрэл бэрхшээлийн талаар мэдээлэл солилцож, туршлага хуваалцсан юм.

Энэ удаагийн чуулганы хүрээнд сайд нарын дугуй ширээний уулзалт, онцлох хуралдаан, олон талт хуралдаан, сэдэвчилсэн хуралдаан, салбар хуралдаанууд болж байгаа бөгөөд Монгол Улсын төлөөлөл холбогдох хуралдаануудад илтгэл, мэдээлэл өгч оролцож байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо Өчигдөр
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/22
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо 2026/10/22
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ 2026/10/22
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна 2026/10/21