БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад хүүхдийн эрхийг байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа

С.Жамъяаннацаг
2025/05/30

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах” өдрийг тохиолдуулан өнөөдөр (2025.05.30) Монгол Улсад хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй олон улсын болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улс 2016 онд НҮБ-ын Хүүхдийн сангийн оролцоотойгоор Хүүхэд хамгааллын тухай хуультай болж, 2024 онд уг хуулийн шинэчилсэн найруулгыг баталснаар 2025 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 330 сум, хороо бүр нийгмийн ажилтантай болсныг дурдлаа. УИХ-ын 9 дэх удаагийн ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан шинэ парламент анхдугаар чуулганаараа хүний эрхийг хангах, хамгаалах, хүн төвт хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх стратеги төлөвлөгөөгөө баталсан бөгөөд хүүхдийн хөгжил, оролцоо, хамгааллын чиглэлийн хууль тогтоомжуудыг сайжруулах талаар ажлын хэсгүүд байгуулагдсаныг онцлов. УИХ-аас хүүхдийн эрүүл мэнд, боловсролын тэгш хүртээмж, санхүүгийн боловсрол, цахим технологи ашиглан үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг хүчирхийлэлд анхаарлаа хандуулан ажиллаж байна. Тухайлбал, хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр “Үдийн хоол” хөтөлбөрийг бага ангиар зогсохгүй дунд, ахлах ангийн сурагчдыг хамруулах талаар ажиллаж байгааг дурдав. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг уялдуулах бүрэн боломжтойг танилцууллаа.

Боловсролын тэгш хүртээмжийн чиглэлд орон нутгийн сургуулиудад цахим орчны техник, хэрэгслийн хүрэлцээг сайжруулахаар анхаарлаа хандуулан ажиллаж байгаа гэлээ. Мөн санхүүгийн боловсролын хүрээнд УИХ-ын даргын санаачилгаар Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпорац, Боловсролын ерөнхий газар хамтран ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсролын суурь мэдлэгтэй болох, зөв дадал, чадварт суралцах зорилготой LEVEL-UP хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснийг онцоллоо. Цахим технологи ашиглан үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудалд УИХ-ын ажлын хэсгүүд хамтран хөтөлбөр гарган ажиллаж буйг танилцуулав.

НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланы зүгээс Монгол Улс хүүхдийн эрхийн конвенцод нэгдсэн анхны орнуудын нэг бөгөөд шинэ парламентын дарга Д.Амарбаясгалан хүүхдийн эрхийг хангах чиглэлээр олон ажлыг санаачлан хэрэгжүүлж буйд талархалтай байгаагаа илэрхийллээ. Тус байгууллагын зүгээс хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр УИХ-тай нягт хамтран ажиллаж эхэлснээ дурдаад хүүхэд бүр эхийн хэвлийд байхаас насанд хүрэх хүртэл хугацаанд эрүүл өсөн бойжиход анхаарал хандуулах шаардлагатайг тодотгов. Тийм ч учраас “Үдийн хоол” хөтөлбөрийг бүх ангийн сурагчдыг хамруулах нь чухал гэлээ. Мөн дижитал шилжилтийн хүрээнд хот, хөдөөгийн боловсролын ялгааг арилгах, англи хэлний чадварыг дэмжих чиглэлд хамтран ажиллаж буйгаа дурдлаа. “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын Үндэсний захирал Б.Болорцэцэг зорилтот бүлгийн хүүхдүүдийн эрхийг хамгаалах, оролцоог дэмжих чиглэлд ажиллаж байгаа талаар ярилцсан бол “Өнөр бүл” төвийн захирал М.Өлзийчимэг бүтэн өнчин хүүхдийн халамж болон эцэг эхчүүдийн үл хайхрах асуудлын талаар хөндөв. Ийнхүү хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллаж буй олон улсын болон төрийн бус байгууллагуудын төлөөллийн зүгээс УИХ хүүхдийн эрхийг хангах, оролцоог дэмжих, хөгжүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллаж эхэлсэнд талархалтай байгаа бөгөөд шинэ парламентын үйл ажиллагаа, стратеги төлөвлөгөө бүрэн хэрэгжихэд хамтран ажиллахаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 23 цагийн өмнө
Зургаадугаар сарын цаг агаарын төлөв 23 цагийн өмнө
Нийслэлд 93 цэцэрлэг зун ажиллана 23 цагийн өмнө
Тайландын Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа Өчигдөр
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР Өчигдөр
БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлав Өчигдөр
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧ БҮР ХҮНИЙ ЭРХИЙГ ДЭЭДЭЛДЭГ, ХУУЛИЙГ ЧАНАД САХИДАГ БАЙХ УЧИРТАЙ Өчигдөр
МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫГ НОТОЛГООНД СУУРИЛАН ХӨГЖҮҮЛЖ, ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БЭХЖҮҮЛНЭ Өчигдөр
Монголын уламжлалт анагаах ухааныг нотолгоонд суурилан хөгжүүлж, эрх зүйн орчныг бэхжүүлнэ​ Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ САЛБАРЫН ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА Өчигдөр
ОБЕГ: ЦАХИЛГААН ХЭРЭГСЭЛ, ХОГИЙН СУВАГ ШАТСАН ГАЛ ТҮЙМРИЙН ДУУДЛАГА НЭМЭГДЭЖ БАЙГАА ТУЛ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА Өчигдөр
ӨНӨӨДӨР: “Монголын хадны зураг дахь адууны дүрслэл” үзэсгэлэнг нээнэ Өчигдөр
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо Өчигдөр
ИРГЭДИЙН САНАЛ, САНААЧИЛГЫГ ХҮЛЭЭН АВАХ E-ZASAG.MN ЦАХИМ ТАЛБАР АЖИЛЛАЖ БАЙНА Өчигдөр
ЦАГ УУРЫН САЛБАРЫН ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ШИНЭЧИЛЖ ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 2026/06/04
ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ 2026/06/04
Шатрын спортын хөгжилд Монгол Улс үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцоллоо 2026/06/04
ҮЙЛ ЯВДАЛ: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын XI бага хурал болно 2026/06/04
Урьдаас төлөвлөсөн хүмүүсийг азтан болгодог нь тогтоогджээ 2026/06/03
Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо Сүхбаатарын одон хүртлээ 2026/06/03