БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

​“ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДАЛ БА УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ” ОЛОН УЛСЫН ХУРАЛ ХОЁР ДАХЬ ӨДӨР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА


 Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран “Жендэрийн тэгш байдал ба Уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт олон улсын хурлыг Биологийн олон янз байдлыг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан 5-р сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

 Олон улсын хурал нь Жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүд охидыг чадавхжуулах асуудлаарх Бээжин хотноо 1995 онд хуралдсан Дэлхийн Эмэгтэйчүүдийн IV дүгээр бага хурлаас баталсан тунхаглал, үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсад  Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний тогтолцоо үүсч хөгжсөний 30 жилийн ойг тохиолдуулж байгаа нь хурлын онцлог, ач холбогдол оршиж байна.

Олон улсын хурлыг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан нээж хэлсэн үгэндээ: Монгол Улс бол хүн ам цөөтэй ч уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг хамгийн ихээр амсаж  буй орнуудын нэг юм.  Сүүлийн 80 жилд манай орны агаарын дундаж температур 2.4 хэмээр өссөн, 832 нуур, усан сан ширгэсэн, мөсөн голын талбай 30 хувиар багассан,  нийт газар нутгийн 76 хувь нь цөлжилтөд өртсөн байна. Гэсэн хэдий ч Монгол Улс ердөө 0.1 хувь хүлэмжийн хийг ялгаруулдаг. Нүүдлийн соёл бол бидний мянган жилийн амьдралын хэв маяг. Гэвч өнөөдөр ган, цөлжилт, усны хомсдол, бэлчээрийн доройтол, малчдын амьжиргаанд учирч буй эрсдэл бидний энэ өвөрмөц амьдралд бэрхшээл учруулж байгааг онцлон 2024 онд Засгийн газар Уур амьсгалын өөрчлөлтийн яамыг шинээр байгуулж, эмэгтэй сайдаар удирдуулж буйг онцлон тэмдэглэлээ. Мөн Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бөгөөд дэлхийн хамгийн том байгаль орчны хуралдаануудын нэг болох тус хуралд жендэрийн тэгш байдлыг онцлох сэдэв болгон өрнүүлэхийг онцлон тэмдэглэлээ.


Мөн Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин нээж хэлсэн үгэндээ: Жендэрийн тэгш байдлыг хангахад хөрөнгө оруулах нь нийгмийн шударга ёсны асуудал төдийгүй уур амьсгалд тэсвэртэй байдлыг бий болгоход чухал ач холбогдолтой гэдгийг онцолсон юм. AХБ 2030 он гэхэд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаанд зориулан өөрийн санхүүжилтээс 100 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь банкны жил бүрийн нийт санхүүжилтийн 50 хувийг эзлэх юм.


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед үгэндээ: Уур амьсгалын бодлогод жендэрийн хувирган өөрчлөх хандлагыг нэвтрүүлэх, эрчимжүүлэх хүсэл зориг бидэнд хэрэгтэй байна. Тогтвортой Хөгжлийн Зорилтуудын хэрэгжилтийг хангахад 5 жилийн хугацаа үлдсэн бөгөөд Бид бодлого, үйл ажиллагаануудыг эрчимжүүлэх шаардлагатай байна.

Олон улсын хуралд 200 орчим төлөөлөгч оролцсоноос Австрали, БНХАУ, БНСУ, Казахстан, Канад, Бүгд Найрамдах Коста Рика, Филиппин улсын  Засгийн газрын төлөөлөл, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Монгол Улс дахь болон Ази, Номхон далайн бүс нутгийн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, Азийн Хөгжлийн Банк, Уур амьсгалын Ногоон Сан, Европын Холбоо, Европын хөрөнгө оруулалтын банк, зэрэг гадаад улс орны 60 гаруй зочид, төлөөлөгч хүрэлцэн ирсэн нь энэхүү сэдэв дэлхий нийтийн нэн тэргүүний анхаарлын төвд байгаагийн нотолгоо боллоо.

Олон улсын хурлыг жендэрийн эрх тэгш байдал болон уур амьсгалын өөрчлөлтийн холбоо хамаарлын хүрээнд “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сааруулахад чиглэсэн жендэрийн хариуцлагатай бодлого”, “Хөдөөгийн хүн амын аж байдлыг сайжруулах, жендэрийн хариуцлагатай, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох мэдлэгийн платформ”, “Жендэрийн хариуцлагатай уур амьсгалын санхүүжилт”, “Эмэгтэйчүүдээр удирдуулсан уур амьсгалын санаачилга, эмэгтэйчүүдийн манлайллын чадамжийг таниулах нь” сэдэвчилсэн 4 салбар хуралдаанаар олон улсын сайн туршлагыг солилцож, уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлэх бодитой алхмуудыг хамтран тодорхойллоо.

Олон улсын хурлыг угтаж 27 удаагийн зөвлөлдөх уулзалтыг төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил, хэвлэл мэдээлэл, олон улсын байгууллагын болон эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулан УБ хотод болон 21 аймагт зохион байгуулсан бөгөөд нийт 285 саналыг хурлаас гарах УРИАЛГА (Call to Action)-д тусгаж ажиллалаа

Уриалгыг 2025 оны 11 дүгээр сард зохион байгуулагдах Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн Талуудын 30-р бага хурал (СОР30)-д өргөн барих, шинэчлэгдсэн жендэрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэх салбар зөвлөлүүдийн 62-р хуралдаан (2025 оны 6 дугаар сар)-д санал болгон хүргүүлнэ.

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо Өчигдөр
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/22
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо 2026/10/22
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ 2026/10/22
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна 2026/10/21