БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж эхэллээ


Тээврийн цагдаагийн албанаас улсын хэмжээнд “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-тай хамтарч зөрчилгүй тээврийн хэрэгслийн жолооч аяны хүрээнд “Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

Энэ арга хэмжээний гол зорилго нь олон улс болон улсын чанартай авто замаар хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих, стандартад заагдсан хэмжээнээс илүү ачаа ачиж тээвэрлэлт хийж байгаагаас шалтгаалан зорчих хэсэгт эвдрэл, гэмтэл үүсэхээс урьдчилан сэргийлэх, иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байна.

Та бүхэн том оврын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо, 1. Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон жин тонн даац хэтрүүлэхгүй байх,

2. Тээврийн хэрэгслийн гурван талд зориулалтын цацруулагчтай туузан наалт наах

3. Арын болон оврын гэрэл, улсын дугаарын болон тоормсны гэрэл гэрэлтүүлэх хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангах,

4. Түр болон удаан хугацаагаар зогсох бол заавал зорчих хэсгийг бүрэн чөлөөлөх,

5. Шөнийн цагаар холын гэрэлээ ойрын гэрэлд шилжүүлж хөдөлгөөнд оролцох,

6. Хийн тоормстой бол хийн даралтаа тогтмол шалгаж байх,

7. Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд ослын зогсолтын тэмдэгээ дүрэмд зааснаар байрлуулж аюулгүй байдлаа хангах бүх нахцлийг бүрдүүлэх,

8. Асгарах, урсах төлвийн ачаа тээвэрлэх бол ачааны бүтээлэг, татлага зэргээр унах асгарах эрсдлээс сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо Өчигдөр
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/22
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо 2026/10/22
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ 2026/10/22
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна 2026/10/21