БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

"Говийн бүсийн зөвлөл" анхдугаар хуралдаан Дорноговь аймагт боллоо


Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Дорноговь аймгийн Сайншанд суманд амжилттай болж өндөрлөлөө. Хуралдааныг Монгол Улсын Шадар сайд, Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны дарга С.Амарсайхан даргалж, Монгол Улсын Ерөнхий Сайд, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, төрийн захиргааны байгууллагууд, Говийн бүсийн Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгийн төлөөлөл, бүсийн зөвлөлийн гишүүд, бүсийн аймаг, сумдын бүх шатны төрийн байгууллагын төлөөлөл, хувийн хэвшил, олон улсын байгууллага, эрдэмтэд, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 1000 гаруй төлөөлөгчид говийн бүсийн хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцлээ.

Монгол Улсын Засгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ыг тэргүүлэх чиглэлээ болгон тусгасан. Энэ хүрээнд Говийн бүсийг БНХАУ болон Өмнөд Азийн орнуудтай эдийн засгийн харилцааг өргөжүүлж, уул уурхай, говийн унаган байгаль, түүх, соёлын өв, палеонтологийн нөөцөд түшиглэн “Аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс” болгон хөгжүүлэх юм.  

Монгол Улсын нийт хүн амын 6.0 хувь нь говийн бүсэд оршин суудаг. Тус бүс нутгийн ДНБ-ийг бүтцээр нь авч үзвэл хамгийн их хувийг буюу 53.9 хувийг үйлдвэрлэл, 33.8 хувийг үйлчилгээ, 12.3 хувийг хөдөө аж ахуйн салбар эзэлж байна. Мөн тус бүс нутагт нийт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн тоо 4400 орчим бөгөөд нийт 8.4 сая толгой малтай. Говийн бүсэд ашигт малтмалын стратегийн томоохон ордууд байрладаг төдийгүй гадаадын шууд хөрөнгө оруулалт, уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, ялангуяа нар, салхины эрчим хүчийг хөгжүүлэх асар их нөөц бололцоотой. Мөн байгалийн хосгүй тогтоц, түүх соёлын үнэт дурсгалаараа дотоод, гадаадын жуулчдыг татдаг. Тодруулбал, Говь гурван сайхан уулсын байгалийн цогцолборт газар, палеонтологийн үнэт олдвортой Хэрмэн цав, Цагаан суварга, Дэлхийн энергийн төв гэгддэг Хамарын хийд зэрэг аялал жуулчлалын үнэ цэнтэй газар нутаг энэ бүсэд оршдог. Түүнчлэн логистикийн хувьд говийн бүс нь Монгол Улсыг БНХАУ болон бусад улс руу нэвтрэх гарц болдог. Хилийн боомт, төмөр зам, авто замын дэд бүтэц, тэр дундаа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам хурдацтай өргөн тэлж байгаа нь экспорт, худалдааг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг хуралдаанд оролцогчид онцолж байлаа. 

Говийн бүсэд “Бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан” эхэллээ

Говийн бүсэд тээвэр логистик, хот байгуулалт, боомт, соёл, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, үйлдвэр, үйлчилгээний зэрэг нийт 38 төсөл, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги боомтын зэрэглэлийг ахиулж, нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулах, Өмнөговь аймагт нүүрс-эрчим хүч болон металлургийн кокс, бусад дагалдах үйлдвэр бүхий үйлдвэрлэл, технологийн парк байгуулах, тус аймгийн нисэх буудлыг 4D ангиллын болгон өргөтгөх, Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсэд барилгын материал, түүхий эдийн импортын хангамж, логистикийн төв зэргийг байгуулна. 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина Өчигдөр
Зургаадугаар сарын цаг агаарын төлөв Өчигдөр
Нийслэлд 93 цэцэрлэг зун ажиллана Өчигдөр
Тайландын Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа Өчигдөр
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР Өчигдөр
БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлав Өчигдөр
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧ БҮР ХҮНИЙ ЭРХИЙГ ДЭЭДЭЛДЭГ, ХУУЛИЙГ ЧАНАД САХИДАГ БАЙХ УЧИРТАЙ Өчигдөр
МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫГ НОТОЛГООНД СУУРИЛАН ХӨГЖҮҮЛЖ, ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БЭХЖҮҮЛНЭ Өчигдөр
Монголын уламжлалт анагаах ухааныг нотолгоонд суурилан хөгжүүлж, эрх зүйн орчныг бэхжүүлнэ​ Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ САЛБАРЫН ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА Өчигдөр
ОБЕГ: ЦАХИЛГААН ХЭРЭГСЭЛ, ХОГИЙН СУВАГ ШАТСАН ГАЛ ТҮЙМРИЙН ДУУДЛАГА НЭМЭГДЭЖ БАЙГАА ТУЛ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА Өчигдөр
ӨНӨӨДӨР: “Монголын хадны зураг дахь адууны дүрслэл” үзэсгэлэнг нээнэ Өчигдөр
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо Өчигдөр
ИРГЭДИЙН САНАЛ, САНААЧИЛГЫГ ХҮЛЭЭН АВАХ E-ZASAG.MN ЦАХИМ ТАЛБАР АЖИЛЛАЖ БАЙНА Өчигдөр
ЦАГ УУРЫН САЛБАРЫН ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ШИНЭЧИЛЖ ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 2026/06/04
ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ 2026/06/04
Шатрын спортын хөгжилд Монгол Улс үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцоллоо 2026/06/04
ҮЙЛ ЯВДАЛ: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын XI бага хурал болно 2026/06/04
Урьдаас төлөвлөсөн хүмүүсийг азтан болгодог нь тогтоогджээ 2026/06/03
Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо Сүхбаатарын одон хүртлээ 2026/06/03