БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ Ж.ЭНХБАЯР САЙДЫН "ТАТВАРГҮЙ ГУРИЛЫГ" ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТӨСӨЛ ДЭМЖИГДЭХ ҮҮ?

Admin
Өчигдөр

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар өнгөрсөн жил буюу 2024 онд батлагдан хэрэгжиж буй Импортын гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай  хуулийг хүчингүй болгох  хуулийн төслийг хэлэлцэж буй нь гишүүдийн дунд багагүй маргаан дэгдээгээд байна. Монголын төр баталсан хуулиа салбарын сайд солигдох бүрд өөрчлөөд байх нь буруу гэсэн байр суурийг гишүүдийн олонхи нь хэлж байсан. Сүүлийн хэдэн жил Монголын төрөөс  үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлогоор тариаланч, үйлдвэрлэгчдэд татаас өгөх, бага хүүтэй зээл өгөх зэргээр дэмжиж ирсэн. Гэвч гурилын үнэ жил бүр шахуу нэмэгдсээр ард түмэн гурил авч дийлэхээ болих хэмжээнд хүрсэн. Үүнээс үүдэн 2020-2024 оны Парламентаар Импортын гурилын үнийг татвараас чөлөөлөх хуулийг санаачлан баталсан билээ. Үр дүнд нь Оросоос чанарын хувьд илүү юу гэхээс дутахааргүй  хямд үнэтэй гурил орж ирж буй. Харамсалтай нь Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ашиг сонирхлын зөрчилтэй  Ж.Энхбаяр томилогдсоноор үндэсний үйлдвэрлэлийг дэмжих нэрээр, гурилын үйлдвэрүүдийн эрх ашгийг илт хамгаалсан энэхүү хуулийн төслийг батлуулахаар улайрч эхэлжээ. 

Тэрбээр энэхүү хуулийн төсөлтэйгөө холбогдуулан хэвлэлд өгсөн ярилцлагууддаа "Импортын гурилын татварыг тэглэснээр дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан.  Одоогоор 2 үйлдвэр үйлдвэрлэлээ зогсоож, 5 үйлдвэр 15-20 хувийн хүчин чадлаараа ажиллаж байна" хэмээн мэдээлжээ. 

Харин УИХ-ын даргын хэлснээр "Гурилын үйлдвэрлэл багассан нь татвар тэглэсэнтэй холбоогүй. Хууль батлагдахаас өмнө 2023 онд гурилын үйлдвэрүүд хүчин чадлынхаа 33 хувиар ажиллаж байсан бол хууль хэрэгжсэнээс хойш буюу 2024 онд 25 хувийн хүчин чадалтайгаар ажилласан" гэсэн мэдээллийг өгсөн.

 Чуулганы хуралдаанаар ХХААХҮЯ зээл хүссэн малчид, тариаланчдыг аймаг орон нутгаар нь ялгаварлан хандаж буй талаар баруун бүсээс сонгогдсон УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд Ж.Энхбаяр сайдаас тайлбар нэхсэн. Мөн УИХ-ын гишүүн Б.Баярбаатар "Ж.Энхбаяр сайд та, монопол болчихсон гурилын үйлдвэрүүдийн хэвлэлийн төлөөлөгч шиг битгий ажилла. ХХААХҮЯ нь төвийн бүсийн бодлогын яам биш" хэмээн ХХААХҮЯ-ны сайд Ж.Энхбаярт хатуухан үг шидсэн .


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо Өчигдөр
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА Өчигдөр
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/22
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо 2026/10/22
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ 2026/10/22
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна 2026/10/21