БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

БАХАРХАМ ӨВӨӨ

Г.Оюунтуяа
2025/04/08

Хөнгөн атлетикийн ахмад мастеруудын Дэлхийн хошой аварга, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч МУГТ Цэрэнгийн Раднааг фокуслаж байна

Тэрээр 1934.04.25-нд Өмнөговь аймагт төрсөн. Зоотехникч мэргэжилтэй 28 нас хүртлээ уг мэргэжлээрээр ажиллаж байжээ. Түүний гэргийг А.Пүрэв гэдэг. Тэд дундаасаа 10 сайхан хүүхдийн аав ээж ажээ.


Ц.Раднаа гуай 1962 онд Биеийн тамирын дээд сургуульд орсноос хойш спорттой амьдралаа холбож, 1966 оноос буюу сургуулиа төгсөөд хөнгөн атлетик, тэр дундаа ойрын болон дундын зайн гүйлтээр мэргэжлийн түвшинд хичээллэж, уралдаан, тэмцээнд оролцох болжээ.

2019 онд 85 настайдаа Бүгд Найрамдах Польш Улсад болсон хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван алтан медаль хүртэж, нэг дээд амжилт тогтоосон анхны монгол хүн юм.

Өнгөрсөн жил Швед улсын Готенбург хотод болсон ДАШТ-ий 90-95 насныхны 100, 200, 400, 800, 1500 болон уртын харайлтын төрөл гээд нийт 6 алтан медаль хүртэж байсан билээ.  

Тэрээр дараагийн зорилго нь Мастеруудын дэлхий аварга хэмээн ярьж байсан бол түүнийгээ хэдийн биелүүлж, АНУ-ын Флоридад болсон 2025 оны Мастеруудын дэлхий аваргаас зургаан алтан медальтай эх орондоо ирлээ.


Раднаа гуай долоо хоногийн амралтын хоёр өдрөөс бусад өдөр тасралтгүй бэлтгэл сургуулилт хийдэг тухай хуучилна. Түүний дараагийн зорилго нь 2028 онд болох ахмадуудын олимпын наадам юм.

Түүний амьдралын түүхээр хийгдсэн “Цагаан зээрийн янзага” баримтат кино өнгөрсөн оны 11 дүгээр сард гарсан. Цагаан зээрийн янзага бол түүний бага насны хоч юм.


Бага балчраасаа хонь хариулан Говь нутгийн хайрга чулуутай, хатуу хөрсөн дээр хөлөө эвэрштэл хөл нүцгэн гүйж явсан бяцхан хүүгийн мөрөөдлийн биелэл, монгол өвөөгийн хөнгөн атлетикаар 57 жилийн турш хичээллэсний үр дүнд олж авсан, тууштай, цуцашгүй хичээл зүтгэлийн шагналыг уг кино өгүүлэх аж.

90 насандаа дэлхийн дээд  амжилтуудыг эвдэж, Монгол хүний хат, онцлог, чадварыг харуулж залууст үлгэр дуурайлал болж, биширмээр амжилтыг үзүүлж яваа МУГТ Ц.Раднаа гуайдаа эрүүл энх байж дараагийн зорилгодоо хүрэхийг хүсэн ерөөе.



0
angry
1
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монгол Улс жендэрийн үзүүлэлтээр 20 байр урагшилжээ Өчигдөр
Хүрэн баавгай агнасан иргэнийг 5.4 сая төгрөгөөр торгожээ Өчигдөр
Н.УЧРАЛ: ЭНЭ ХАВРЫН ЧУУЛГАН ИРГЭДИЙГ ҮНИЙН ӨСӨЛТӨӨС ХАМГААЛАХ ТОГТООЛЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ИЖ БҮРЭН ХАНГУУЛАХАД ЧИГЛЭНЭ Өчигдөр
Бүлэг мансуурагчдад ял шийтгэлээ Өчигдөр
Нэхмэлийн үйлдвэрийн ажилчин эмэгтэйчүүд жагсаалаас үүдэлтэй МАРТЫН 8 Өчигдөр
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ЭЦЭГ, ЭХЧҮҮДИЙГ НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДЭДЭЭ СУРРОН ХУДАЛДАН АВЧ ӨГӨХГҮЙ БАЙХЫГ УРИАЛЛАА Өчигдөр
Хүүхэд хохирсон гэмт хэргийн тоо улсын хэмжээнд 18.2 хувиар буурчээ Өчигдөр
Н.Учрал: Төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх шатанд чангатгахаас эдийн засгийн чөлөөлөлт эхэлнэ Өчигдөр
Б.Одбаяр: 2026 онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замыг засаж шинэчилнэ 2026/03/05
Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ 2026/03/05
Н.Номтойбаяр: "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийн төслийг дэмжихгүй 2026/03/05
Маргаашаас ихэнх нутгаар дулаарна 2026/03/05
Ерөнхий боловсролын 23 дугаар сургууль усан бассейн бүхий спорт заалтай анхны улсын сургууль боллоо 2026/03/05
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална 2026/03/05
ҮЙЛ ЯВДАЛ: “Үндэсний дээд лиг”-ийн “Playoff”-ын тоглолт эхэлнэ 2026/03/05
Төрийн байгууллага, албан тушаалтан мэдээллийг албаны нууцад хамааруулдаг байсныг цэгцлэхээр боллоо 2026/03/04
Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 2026/03/04
Ядуурлыг бууруулах хөтөлбөрийн талаар засгийн газарт танилцуулна 2026/03/04
АН: Манай намын цахим системийг хакердуулсан мэтээр гүтгэж буй асуудлыг хууль, хяналтын байгууллагаар шалгуулна 2026/03/03
Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно 2026/03/03