БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Зэвсэгт хүчний 032 дугаар ангид зочиллоо

Г.Оюунтуяа
2025/03/17

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал С.Ганбямба нар албаны бусад хүмүүсийн хамт өнөөдөр (2025.03.17) Байлдааны болон Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 032 дугаар ангид зочиллоо. 


Улсын анхдугаар их хурлын шийдвэрийг үндэслэн Хувьсгалт цэргийн зөвлөлийн 1924 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 12 дугаар хурлын тогтоолоор Нийслэл хүрээний цэргийн комендантыг Нийслэл Улаанбаатар хотын комендант болгон өөрчлөн зохион байгуулснаар тус ангийн түүх эхэлдэг юм. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан эдүгээ зуу нэгэн жилийн түүхтэй эл ангид ажиллах үеэрээ Хүндэт харуулын тусгай ротын үйл ажиллагаа, ахуй хангамжтай танилцаж, алба хаагчдын сургалт бэлтгэлд шаардлагатай техник хэрэгслийн шинэчлэлийг шийдвэрлэх, тогтвортой өсөн дэвжихүйц орчин нөхцөлөөр хангахад анхаарах ёстойг хэллээ.


Түүнчлэн Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Э.Билэгсайхан цэргийн байрыг танилцуулж, морьт торгон цэргийн хувцас хэрэглэлийг он цагийн дарааллаар толилуулав. УИХ-ын дарга тэргүүтэй албаны зочид хугацаат цэргийн алба хаагчдын төөлөлтэй уулзан, англи хэл, жолооны сургалтын явцын талаар ярилцахдаа хувь хүний хөгжлийн олон талт хөтөлбөрийн хүрээнд санал, бодлыг нь сонссон юм. Энэ үеэр санхүүгийн суурь мэдлэг эзэмших замаар хэрэглээний зохистой дадал, хуримтлалын оновчтой шийдлүүдэд хамтдаа суралцах зорилготой “Level Up” хөтөлбөрт нийт алба хаагчдыг хамруулах санаачилгыг УИХ-ын дарга  дэвшүүлж, энэ хүрээнд салбарын сайдтай санал солилцов. Үргэжлүүлэн, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, хурандаа генерал Ж.Ёндонгийн хүндэтгэлийн өрөөнд зочилж, хүндэт дэвтэрт сэтгэгдлээ үлдээлээ.


Үүний дараа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн нийт бие бүрэлдэхүүнд “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 104 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэж, үг хэллээ. Тэрбээр төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, хурандаа генерал, Жамсрангийн Ёндонгийн эрхэм алдраар овоглосон, бахдам түүх, арвин амжилтын эзэд болсон тус хамт олон төрийн ёслолын арга хэмжээ, тэр дундаа дипломат ёслолын үүргээ нэр төртэй биелүүлж, монгол цэргийн сүр жавхаа, хийморь золбоог үеийн үед тодотгосоор ирснийг тэмдэглэн хэлэв. УИХ-ын дарга үргэлжлүүлэн төрийн торгон цэрэг хэмээх эрхэм тодотголтой Хүндэт харуулын тусгай ротын түүхт 70 жилийн ой энэ онд тохиож буйг тодотгоод,  өнөөдрийг хүртэлх хугацаанд төрийн болон цэргийн нийт 5966 ёслолын үүргийг амжилттай биелүүлснийг онцоллоо. 


Тус ангийн хамт олон Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд зохион байгуулагддаг “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээн, “Монгол цэргийн жавхаа”, Зэвсэгт хүчний “Тэргүүний дүрэмч, жагсаалч анги”, Зэвсэгт хүчний салбарын урлаг, спортын аварга шалгаруулах олон арван тэмцээнүүдэд тогтмол оролцож, тэргүүн байруудад удаа дараалан шалгарч байгаа нь анги хамт олны нийлэмжтэй ажиллагаа, удирдлагын манлайлал, санаачилгын илрэл хэмээн тодотгов. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тус ангийн нийт бие бүрэлдэхүүн, цэрэг дайчдад хандан, алба хаах хугацаандаа цэргийн болон тусгай мэргэжлийг өндөр түвшинд эзэмшихийн зэрэгцээ хууль, журмыг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлдэг, эрх зүйн өндөр соёлтой иргэн болж төлөвших нь нийт иргэд, нийгэмд үзүүлэх зөв үлгэрлэл төдийгүй цэргийн албаны нэр хүнд, бахархлын залгамж халаа гэдгийг онцоллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо Өчигдөр
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА Өчигдөр
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ Өчигдөр
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/22
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо 2026/10/22
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ 2026/10/22
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна 2026/10/21