БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

"Сонсголын бэрхшээлтэй нүүдэлчин” баримтат кино олон улсад гарч эхэллээ

Г.Оюунтуяа
2025/03/12

Социал демократ Монголын залуучуудын холбоо, Сонсголын бэрхшээлтэй иргэдийн соёлын төв, Монолит продакшн хамтран “Deaf Nomads” буюу “Сонсголын бэрхшээлтэй нүүдэлчин” баримтат киног бүтээжээ. Тайланд улсын Бангкок хотноо 2025 оны 2-р сарын 26-нд зохион байгуулсан “Ази, Номхон далайн улс орнуудын тогтвортой хөгжлийн зорилтын форум 2025”-ын үеэр нээлтээ хийж, Италийн Роме, Японы Токио зэрэг хотуудад үзүүлэх урилга хүлээн авсан байна.


Малчид жилийн дөрвөн улиралд мал аж ахуйгаа эрхлэхийн зэрэгцээ улс орны газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, уламжлалт соёл, ахуйг өвлүүлэн үлдээх үүрэг хүлээдэг. Өвөлдөө -40, зундаа +40 градуст уламжлалт аж ахуйгаа сайн дураар эрхэлж, өв соёлыг хадгалж байна.

Амьдарч буй буйдхан газартаа тэд эзэн сууж, нийгмийн үйлчилгээг хотын иргэд шиг хүртэж чадахгүй байгаа нь дэлхий дээрх сүүлчийн нүүдэлчдийн хамгийн том бэрхшээл болон хувирчээ. Ялангуяа хүн, малын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэхэд гол хүндрэл үүсч байна.

Монгол малчдын амьдрал ахуйг олон улсад таниулах зорилгоор “Deaf Nomads” эхлүүлсэн. Уг киногоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэнд, сурч боловсрох эрх, уур амьсгалын өөрчлөлт малчдад ямар нөлөө үзүүлж байна, нүүдэлчин соёл гэсэн гурван сэдвийг хөнджээ.

Социал демократ Монголын залуучуудын холбоо, Сонсголын бэрхшээлтэй иргэдийн соёлын төв, Монолит продакшны хамтарсан энэ төсөл цааш үргэлжилж, малчны хөдөлмөр эрхэлж буй сонсголын бэрхшээлтэй малчин өрхүүдийг малжуулах, 110 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэр дундаа сонсголын болон харааны бэрхшээлтэй иргэдэд брайл үсгээр эсвэл дохионы хэлмэрчтэйгээр төрийн мэдээлэл, төрийн үйлчилгээг шууд хүргэдэг сувгийг байгуулахаар зорьж байна.



0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо Өчигдөр
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА Өчигдөр
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ Өчигдөр
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/22
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо 2026/10/22
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ 2026/10/22
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна 2026/10/21