БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

У.Шинийннэгэн: Хичээл зүтгэл хүнийг голдоггүй учраас өөрийн хэлсэн үгэндээ эзэн байхыг хичээдэг

Г.Оюунтуяа
2025/02/27

Хүн бүрийн насан туршид нь дагалдаж, бүхний тэргүүнд дууддаг зүйл бол нэр. Нэр бүхэн утга учиртайгаас гадна тухайн хүнээ хэн бэ гэдгийг ч тодорхойлж байдаг онцлогтой. Тэр дундаа ховор нэрийн эзэн болсон хүмүүс олны анхааралыг татдаг нь “нууц” биш. Тиймээс  Онцгой байдлын байгууллагад ийм нэртэй нэг алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа нь ахлах дэслэгч У.Шинийннэгэн. Түүнийг Монголын уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан энэ удаагийн nematimes булан онцоллоо. Тэрбээр НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн албан тушаалыг хашиж байна.

-Миний бие Архангай аймгийн Хотонт суманд гурван хүүхэдтэй айлын дунд хүү болж мэндэлсэн. Сумынхаа арван жилийн сургуулийг 2014 онд төгсөөд тухайн үеийн  ХСИС-ийн Онцгой байдлын сургуульд элсэн орж, 2019 онд Онцгой байдал-гамшгаас хамгаалах алба мэргэжил эзэмшсэн. Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн судалгаагаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 24-ний байдлаар “Шинийннэгэн” нэртэй 50 хүн байгааг харсан.  Эгчээсээ олон жилийн зайтай төрсөн. Тухайн үед хүүхэд тогтдоггүй эндчих гээд байдаг байсан гэж аав, ээж минь хуучилдаг юм. Намайг мэндэлсэн тэр өдөр нь Монголын уламжлалт баярын шинийннэгэн тохиож байсан учраас ийнхүү нэрийдсэн гэдэг.

-Онцгой байдлын байгууллагад зургаа дахь жилдээ ажиллаж байна. Ажлын гараагаа Увс аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангид салааны захирагчаар эхэлж, улмаар НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангид салааны захирагчаар ажиллаж байгаад 2023 оноос Гал түймрийн улсын хяналтын байцаагчаар ажиллаж байна. Салааны захирагчаар үүрэг гүйцэтгэж байхад Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 4 дүгээр салаа маань 2023 оны НОБГ-ын  “Тэргүүний салаа”-аар шалгарч байсан түүхтэй.

-Болзошгүй гал түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, галын аюулгүй байдлыг хангуулах үйл ажиллагааг холбогдох хууль, дүрэм, норм, стандартын хүрээнд зохион байгуулдаг гэдгээрээ гал түймрийн улсын хяналтын байцаагчийн ажил онцлогтой. Багануур дүүргийн хувьд 30.000 мянга гаруй иргэнтэй, уул уурхайн ордтой гээд томоохон нутаг дэвсгэрийн хэмжээнд галын аюулаас сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлдэг. Нийтлэг зөрчлийн хувьд үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллага, ашиглаж байгаа барилга байгууламжаас хамаараад өөр, өөр. Хэдийгээр галын аюулаас урьдчилан сэргийлэх самбар, гал унтраагуур, анхан шатны багаж хэрэгслийг байршуулсан байлаа ч түүнийг нь ажиллуулах мэдлэг, чадвартай ажилчин байх нь хамгийн чухал шүү дээ. Гал богино хугацаанд гарч, тархан дэлгэрэх, улмаар хохирол их учруулдаг болохоор эрсдэлийг бууруулах хамгийн зөв шийдэл нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ байдаг. Байгууллага гэлтгүй хүн бүр өөрийн аюулгүй байдлыг хангах мэдлэгтэй, зөв дадал, хэвшилтэй байхыг уриалмаар байна.

-Цэргийн биеийн тамир тэр дундаа ажил, мэргэжлийн ур чадварын тэмцээнүүдэд байгууллагаа төлөөлж тогтмол оролцдог. ОБЕГ, НОБГ-оос зохион байгуулсан ажил мэргэжлийн тэмцээнд тэргүүн, дэд, гутгаар байрт хамт олноороо шалгарч байсан. Чөлөөт цагаар ном унших дуртай. Ихэвчлэн түүхэн сэдэвтэй ном уншина. Б.Номинчимэдийн “Цагаан бороо” зохиолыг хэд, хэдэн удаа уншиж байсан. Номноос мэдлэг, мэдээлэл авахаас гадна ой тогтоолтыг сайжруулдаг сайн талтай.

 - Улс орон, ард иргэдийнхээ төлөө зүтгэж байгаа минь миний бахархал. Хичээл зүтгэл хүнийг голдоггүй учраас өөрийн хэлсэн үгэндээ эзэн байхыг хичээдэг. Мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж байгаа удирдлага, ажилтан, алба хаагч та бүхэндээ удахгүй болох сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Миний хувьд одоогоос гурван жилийн өмнө буюу 2022 оны шинийннэгэнд үүрэг гүйцэтгэж байсан минь хамгийн тод санагдаж байна. Ард түмэн минь аюулгүй амгалан тайван сайхан шинэлээрэй.

Эх сурвалж: ОБЕГ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ 23 цагийн өмнө
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо Өчигдөр
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА Өчигдөр
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ Өчигдөр
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа Өчигдөр
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо Өчигдөр
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/22
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо 2026/10/22
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ 2026/10/22
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна 2026/10/21