БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Монгол-Британийн худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарна

Г.Оюунтуяа
2025/02/26

Шадар сайд С.Амарсайхан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсад албан айлчлал хийж байна. 

Уг айлчлалынхаа хүрээнд Бизнес, худалдааны яамны экспорт, экспортын санхүүжилтийн агентлаг хариуцсан сайд, парламентын гишүүн Гарет Томастай \2025 оны 2 дугаар сарын 25\ уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх , ялангуяа Британийн Засгийн газраас хэрэгжүүлж буй “Хөгжиж буй орнуудын худалдааны хөнгөлөлтийн схем” механизмд тулгуурлан худалдааны эргэлтийг эрчимжүүлэхэд хамтран ажиллах зэрэг асуудлаар өргөн хүрээнд хэлэлцлээ.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй зарим арга хэмжээ, томоохон төсөл хөтөлбөрийн талаар танилцуулсан юм.

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын Бизнес, худалдааны яамны экспорт, экспортын санхүүжилтийн агентлаг хариуцсан сайд, парламентын гишүүн Гарет Томас хоёр орны хамтын ажиллагаа 1963 оноос хойш эрчимтэй өрнөж буйд талархалтай байгаагаа илэрхийлж, цаашид хоёр улсын хооронд хийж буй бараа бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарч, хамтран ажиллана гэдгээ илэрхийлж байлаа. Мөн Монгол-Британийн дугуй ширээний 15 дугаар уулзалтад амжилт хүсэж, уулзалтаас хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх үр дүнтэй шийдвэр гарна гэдэгт итгэлтэй байгаагаа онцлов.

Уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар оролцож “Улаанбаатар метро” төслийг танилцуулан, уг төслийн хүрээнд Британийн талтай хамтран ажиллах боломжуудын талаар дэлгэрэнгүй ярилцав.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ 23 цагийн өмнө
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо Өчигдөр
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА Өчигдөр
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ Өчигдөр
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа Өчигдөр
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо Өчигдөр
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/22
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо 2026/10/22
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ 2026/10/22
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна 2026/10/21