БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ханын материалд 3.000 айлын орон сууцны төсөл эхлүүлнэ

Г.Оюунтуяа
2025/02/18

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалайгаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй орон сууцжуулах төслийн үйл явцтай танилцаж, мэдээлэл солилцлоо.
Тус ажлын хэсэг нь Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжиж буй орон сууцжуулах төслүүдийн өнөөгийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, үйл ажиллагаанд тулгарч буй асуудал, бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх гарц, гаргалгааг хэлэлцэж мөн барилгын улирал эхэлж байгаатай холбогдуулан төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилготой билээ.

Иймд тус ажлын хэсгийн гишүүд болох Нийслэлийн Ерөнхий Архитектор Ч.Төгсдэлгэр, Нийслэлийн Орон Сууцны Бодлогын Газрын дарга Г.Ганхүү, Нийслэлийн Орон Сууцны Корпорацийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан болон албаны бусад хүмүүс Баянголын аманд хэрэгжиж буй 1.764 айлын орон сууцны төсөл, Ханын материалын 9,7 га талбайн газар чөлөөлөлтийн ажлын явц, Баянхошуу дэд төвийн хүрээнд хэрэгжиж буй 260 айлын орлогод нийцсэн ногоон орон сууцны төсөл болон БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдаж буй Ногоон нуур-1008 айлын орон сууцны төсөлтэй танилцаж, мэдээлэл солилцлоо.

Барилгын ажил эхэлсэн төслүүдийн тухайд энэ ондоо эхний ээлжийн орон сууцууд ашиглалтад орох юм. Харин Ханын материалын 9,7 га талбайн газар чөлөөлөлтийн ажил 66 хувьтай явж байгаа бөгөөд нийт 233 айлын газрыг чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 142 айлын газар чөлөөлөлтийг хийсэн байна. Газар чөлөөлөлтийн ажил дуусмагц Нийслэлийн Орон Сууцны Корпорациас тус байршилд 3.000 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо Өчигдөр
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА Өчигдөр
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ Өчигдөр
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/22
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо 2026/10/22
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ 2026/10/22
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна 2026/10/21