"Бурханы хүү" Баярбаатар нэрээр танигдсан иргэн Б.Баярбаатарыг бусдыг цахим сүлжээнд гутаан доромжилсон хэргээр шүүхээс 30 хоног баривчлах шийтгэлийг ногдуулсан ч цагдан хорих захирамжийг түдгэлзүүлж өнгөрсөн нэгдүгээр сарын 14-нд сулласан. Тэгвэл түүнийг үргэлжлүүлэн хорих эсэх Давж заалдах шатны шүүх маргааш хэлэлцэнэ.