БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Өнөөдрийн байдлаар ойрын хавьтлуудын шинжилгээнд үүсгэгч нян илрээгүй байна


Өчигдөр буюу энэ сарын 29-ны өдөр Налайх дүүрэгт менингококкт халдварын нэг тохиолдол бүртгэгдэж, тандалт судалгаа хийж, нэн даруй яаралтай арга хэмжээг авч эхлээд байгаа билээ.

Тухайн хүүхэд нь 307 дугаар цэцэрлэгт суралцаж байсан учир тус цэцэрлэгийг болоод нэг байранд үйл ажиллагаа явуулдаг 160 дугаар сургуулийг түр хаасан. Мөн гэр бүлийн нэг гишүүн Голомт цогцолбор сургуулийн бага сургуульд суралцдаг байна. Уг сургууль нь тусдаа байранд үйл ажиллагаа явуулдаг учир зөвхөн бага сургуулийн танхимын үйл ажиллагааг түр зогсоож, цахим хэлбэрт тус тус шилжүүлээд байна.
Ойр орчмын сэжигтэй байх 6 тохиолдлоос шинжилгээ авахад үүсгэгч илрээгүй байна.
Энэхүү өвчин нь халдварлахдаа хурдан тул 2-7 хоногт шинж тэмдэг илэрдэг тул та бүхэн хувийн ариун цэврийг сайтар сахихыг зөвлөж байна.
Мөн сургууль, цэцэрлэгүүдийн бүрэн ариутгасан ба өглөө бүр сургууль, цэцэрлэгийн эмч, багш нар хүүхдүүдийн халууныг үзэж, амны хаалт зүүлгэн, гарыг ариутган орчны ариун цэврийг сахин ажиллаж байна. Менингоккт өвчнийг манайхан цахилгаан менингит гэж нэрлэдэг учир нь цахилгаан цохих мэт хурдтай хүндэрдэг байна
Иймд иргэд та бүхэн хувийн ариун цэврийг сахиж гараа угааж, маск зүүж, өндөр халуурсан биеэр тууралт гарсан тохиолдолд яаралтай өрхийн эрүүл мэндийн төвдөө болон дүүргийн эрүүл мэндийн төвд хандахыг зөвлөж байна.


1
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
1
wow

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо Өчигдөр
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА Өчигдөр
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ Өчигдөр
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/22
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо 2026/10/22
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ 2026/10/22
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна 2026/10/21