Авто машины ноцтой ослын улмаас олон хүн гэмтэл авч, эмнэлэгт хүргэгджээ

Б.Намуунзаяа
2024/03/27

Хан-Уул дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэр буюу Хөшигийн хөндий дэх Чингис хаан нисэх буудал руу явах замд өнөө өглөө олон тооны автомашин мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гарсан билээ.

Ослын шалтгаан нөхцлийн талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамираас тодруулахад "Өнөө өглөө 08.20 цагт Тээврийн цагдаагийн албанд олон улсын Чингис хаан нисэх буудал руу  явах замд зам тээврийн ноцтой осол гарсан тухай дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу цагдаагийн бүрэлдэхүүн ажиллаж, ослын нөхцөл шалтгааныг тогтоох хэргийн газрын үзлэг шалгалтыг хийж, авто замыг  чөлөөлсөн. 

Яаралтай түргэн тусламжийн 103 төвийн машинаар ослын газраас олон хүнийг ГССҮТ-д хүргэгдсэн. Цас орсон цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор жолооч нар хурдаа тохируулан замын хөдөлгөөнд оролцохыг анхаарууъя" гэлээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна