ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан А.Гансүхэд холбогдох хэргийг өчигдөр /2024.02.21/ 09.00 цагт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцсэн байна. Шүүхээс түүний биед халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаан шийдвэрлэжээ. Тэрбээр 2023 оны есдүгээр сард гэртээ байхдаа бусдад зодуулж, гэмтсэн гэх мэдээлэл цацагдсан. Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 11-ний өдрийн 09.34 цагт Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны тоотод “Хүн орж ирээд зодоон болоод байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байдаг. Шалгахад иргэн А.Гансүхийн биед иргэн И гэгч халдсан үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэдгийг мэдээлж байв.
Мөн А.Гансүх нь Зам тээвэр барилга байгуулалтын болон Зам тээврийн дэд сайд, сайдаар ажиллаж байхдаа төмөр замын хэрэгт, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга байхдаа Сэлэнг аймгийн Алтанбулаг хилийн боомтоор машинаар их хэмжээний мөнгө оруулж ирсэн гэх хэрэг болон Японы 100 хувийн хөрөнгө оруулалттай "Суруга Монгол" компанийн газрыг дээрэмдэн авсан зэрэг дуулиант хэргүүдэд холбогдож байсан билээ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
100 цэцэрлэгийн багшийг "Соёлын боловсролын сургагч багш"-аар бэлтгэнэ
16 цагҮндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа
16 цаг1085 автобус утасгүй интернэттэй болно
16 цагБурхан багшийн их дүйчин өдрөөр хүндэтгэлийн жагсаал хийнэ
19 цагХүүхдэд согтууруулах ундаагаар үйлчилсэн караокед Прокурорын мэдэгдэл хүргүүлжээ
20 цаг"Чингис хаан" нисэх буудлыг өргөтгөнө
21 цагХануйн голын гүүрийг ашиглалтад оруулахад бэлэн болжээ
21 цагОлон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулахыг дэмжлээ
21 цагД.Амарбаясгалан: Энэ долоо хоногоос хямд үнэтэй орос гурил хэрэглэх боломжтой, сонголттой болж байна
23 цагГавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа
23 цаг
Сэтгэгдэл бичигдээгүй байна