УИХ-ын албан ёсны программ ханамж “D-Parliament” платформын нийтийн өргөдөл хүлээн авах “D-Өргөдөл” систем дээр “Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” нийтийн өргөдлийг иргэн Н.Номун-Эрдэнэ санаачилжээ.
Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэн эхний удаа 60 жилээр, мөн 40 жилээр сунгаж нийтдээ 100 жилээр ашиглах, эзэмших нь үндэсний аюулгүй байдалд харшилж байгаа тул холбогдох хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж байгааг өргөдөлд тусгасан байна.
2024 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр гаргасан өргөдлийг 2024 оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн 10:00 цагийн байдлаар 100,117 иргэн дэмжиж, санал өгчээ
Хуульд зааснаар “D-Өргөдөл” цахим системд иргэний гаргасан өргөдөл, санаачилга нь 33.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд УИХ-аар шийдвэрлүүлэх боломжтой юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
СЕХ: Улс төрийн намууд нэр дэвшигчдээс хөрөнгө, мөнгө гаргуудахыг хориглоно
2 цагОнцгой байдлын ерөнхий газрыг Сүхбаатарын одонгоор шагналаа
4 цагНийслэлийн хэмжээнд “Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэллээ
4 цагАяллын визтэй ирээд, хөдөлмөр эрхэлж байсан гадаадын иргэдийг албадан гаргажээ
4 цагҮСХ: Манай улсын өрхийн сарын дундаж орлого 2.3 сая болж 28 хувиар нэмэгдсэн
5 цагЭхийн алдар I, II одонг 10 мянган ээжид нөхөн олгох тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэхээр боллоо
5 цаг28 улсын бөө, Монголын бөөгийн холбоод оролцсон "Тэнгэр" фестиваль Хүй долоон худагт болно
5 цаг“Бурхан багшийн лагшин эрдэнэс” залах ёслол болно
6 цаг20 жилийн түүхтэй онцгой байдлын алба хаагчид ёслолын жагсаал хийлээ
7 цагСураггүй болсон уулчны цогцсыг олжээ
8 цаг
Сэтгэгдэл бичигдээгүй байна