Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумын нутгийг хамардаг Зэд Хантай Бүтээлийн нурууны дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид 2023 оны хавар малчин айлын өвөлжөөнөөс дөнгөж төрсөн хоёр өнчин бамбарууш олж, тэжээсэн талаар мэдээлж байв.
Байгаль хамгаалагчид бамбаруушуудыг хавар, зуны турш тэжээгээд намар байгальд нь тавихаар төлөвлөсөн боловч туранхай, байгальд бие даан амьдарч идэж тэжээлээ олох чадварт хараахан суралцаагүй байна гэж амьтан судлаачид үзсэн тул өвөл өнгөртөл тэжээхээр болсон билээ.
Бамбаруушнуудыг хүний асрамжид удаан тэжээвэл зэрлэг догшин чанар, байгальд бие даан амьдрах чадвараа алдана гэж үзэж буй юм. Дондог, Дулам хэмээн нэрлэсэн хоёр бамбарууш нэг сар унтаад сэрлээ. Их өлссөн шинжтэй орилоод, идэш хоол хайж байгаа талаар тус хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид ярьжээ. Ойн дагалт баялаг болох самар жимсний тодорхой хувийг байгальд нь үлдээхгүйгээс сүүлийн үед өлсгөлөн амьтад айл бараадах, мал руу дайрах байдал ойр ойр гарах боллоо. Иймд зэрлэг самар, жимс түүхдээ тодорхой хувийг байгаль нь үлдээхийг амьтан судлаачид зөвлөж буй юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
100 цэцэрлэгийн багшийг "Соёлын боловсролын сургагч багш"-аар бэлтгэнэ
16 цагҮндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа
16 цаг1085 автобус утасгүй интернэттэй болно
16 цагБурхан багшийн их дүйчин өдрөөр хүндэтгэлийн жагсаал хийнэ
19 цагХүүхдэд согтууруулах ундаагаар үйлчилсэн караокед Прокурорын мэдэгдэл хүргүүлжээ
20 цаг"Чингис хаан" нисэх буудлыг өргөтгөнө
21 цагХануйн голын гүүрийг ашиглалтад оруулахад бэлэн болжээ
21 цагОлон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулахыг дэмжлээ
21 цагД.Амарбаясгалан: Энэ долоо хоногоос хямд үнэтэй орос гурил хэрэглэх боломжтой, сонголттой болж байна
23 цагГавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа
23 цаг
Сэтгэгдэл бичигдээгүй байна