Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяши Хироюкийг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.
Энэ үеэр Ерөнхийлөгч хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулсан хувь нэмэр, хүчин чармайлтыг нь үнэлж Элчин сайдыг “Алтан гадас” одонгоор шагнажээ.
Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Япон Улсад хийсэн төрийн айлчлалын дүнгээр талууд Стратегийн түншлэлийг шат ахиулж, “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр тохирсныг тэмдэглэв.
Элчин сайд Монгол Улсад ажиллах хугацаандаа харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, ялангуяа харилцааг шат ахиулахад онцгой хувь нэмэр оруулсныг онцлов.
Сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд томоохон ахиц дэвшил гарсныг Элчин сайд Кобаяши Хироюки тэмдэглэж, цаашид харилцааг бүх салбарт улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө өөрөөс шалтгаалах бүхнээ зориулахаа илэрхийлэв.
Элчин сайд Кобаяши Хироюки өнгөрсөн хугацаанд бүх талын дэмжлэг үзүүлж байсан Монгол Улсын төр, засаг болон ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
УИХ-ын хаврын чуулганд 76 гишүүнээс ердөө 13 нь л бүрэн ирцтэй оролцжээ
13 цагУИХ-ын дарга Г.Занданшатар ЖАЙКА-гийн Хөдөө аж ахуйн ахлах зөвлөх Ш.Накадаг хүлээн авч уулзлаа
15 цагСүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
16 цагБарилдааны үеэр өрсөлдөгч бөхөө санаатайгаар тохойлдсон аймгийн арсланг ₮100,000-аар торгожээ
16 цагЗохион байгуулалттай гэмт бүлэглэлд 1-16 жилийн хорих ял оноолоо
16 цагХүчилтөрөгч, хөтөчгүйгээр Эверестэд авирахаар явсан монгол уулчид сураггүй болжээ
16 цагДуучин Ailee болон Single's inferno-ын оролцогч Choi Sihun нар ирэх жил хуримаа хийнэ
17 цагНэр дэвшүүлэх ажиллагаагаар намууд “нэр үгүй” хүмүүсээ шахаж чадах уу?!
17 цагБ.Хулан, Т.Тулга, Э.Даваанасан “Парис-2024” олимпод оролцох эрхээ авлаа
18 цагУлаанбаатар-Прага чиглэлд шууд нислэг үйлдэхээр боллоо
18 цаг
Сэтгэгдэл бичигдээгүй байна