Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2009-2023 оны хоорондох нийслэлийн нийтийн тээврийн худалдан авалт болон хууль зөрчсөн ноцтой баримтуудыг дэлгэлээ. Ногоон автобуснаас эхэлсэн нийтийн тээврийн мөнгө хүүлэлт Д.Сумьяабазараас өмнө буюу 2009 оноос эхэлжээ.
БАРИМТ 1: Нийслэлийн нийтийн тээврийг шинэчлэх ажлыг 2009 оноос хойш хэд, хэдэн удаа хийжээ. Тухайн үед БНСУ-ын Daewoo компанийн 400 автобусаар парк шинэчилсэн. Ямар ч нээлттэй тендер, сонгон шалгаруулалтгүйгээр шууд гэрээний аргаар 35,6 тэрбум төгрөгөөр авсан. Энэ бол 14 жилийн өмнөх ханш. Тэр үед атар талх 630 төгрөг, АИ-92 бензин 1485 төгрөг, 75 ортой 2 цэцэрлэг барих мөнгө байв.
ФОКУСЛАВАЛ: Энэ худалдан авалтыг захиалагч нь ЗТХЯ байжээ. Тэр үед эрх баригч намын Ерөнхий сайд Санжийн Баяр анх удаа стандарт бус Засгийн гаар байгуулж АН-тай хамтарч танхимаа бүрдүүлсэн. Энэ багт тухайн үед улс төрд 2 дахиа УИХ-д сонгогдсон Х.Баттулгад Зам тээвэр барилга хот байгуулалтын яамыг хариуцуулан сайд болгожээ.
БАРИМТ 2: Улсын төсвийн хөрөнгөөр дээрх 400 автобусыг худалдаж авсан\. Гэвч ч улсын эсвэл нийслэлийн өмчид бүртгэлгүйгээр нийтийн тээврийн дараах 10 компанид хуваарилан шууд шилжүүлжээ. Тухайлбал,
Автобус-1 компанид 120-ийг,
Автобус-3 компанид 80-ыг,
“Цахилгаан тээвэр” компанид 80-ыг
“Эрдэм транс” компанид 30-ыг
Автобус нэгдэл компанид 10-ыг,
Мяралзаа компанид 8-ыг,
Сутайн буянт компанид 30-ыг,
Тэнүүн-Огоо компанид 50-ыг,
Тэнүүн дэлгэр компанид 14-ыг,
Атибус компанид 8-ыг
ФОКУСЛАВАЛ: Нягталбал дээрх компаниуд өнөөдрийг хүртэл үнэгүй авсан автобуснуудынхаа төлбөрийг төлөөгүй байна. Өөрөөр хэлбэл 14 жил үнэгүй автобусаар бизнес эрхэлж эрхэлж ашиг олжээ.
БАРИМТ 3: Энэхүү 400 автобусны санхүүжилтийг тэр үед Сангийн яам гаргаж худалдан авах ажиллагааг Нийслэлийн засаг дарга, Төрийн өмчийн хороо хийхээр Засгийн газрын тогтоол гарч байжээ. Засгийн газраас дахин тогтоол гаргаж, ААН-үүдтэй байгуулсан гэрээг дахин шинэчлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгасан. Мөн төлбөрийг буцаан хуримтлуулж, сан байгуулахыг Сангийн сайд С.Баярцогтод үүрэгджээ.
ФОКУСЛАВАЛ: Тухайн үед Нийслэлийн Засаг даргаар Г.Мөнхбаяр, сангийн сайдаар С.Баярцогт ажиллаж байсан бөгөөд тэд Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврыг үл тоосон уу, үгсэн хуйвалдсан уу, үл хэрэгжүүлснээс өнөөдрийн 29 тэрбум төгрөгийн өр төлбөр үүсчээ.
Нийтийн тээврийн өнгө өнгийн автобусаар мөнгө хүүлсэн нийт үнийн дүн 545 тэрбум төгрөг. Энэ мөнгөөр 2009-2023 он хүртэлх нийслэлийн үе үеийн удирдлагууд гараа , шүдээ чигчилсэн. Энэ удаад бид зөвхөн 2009 оны буюу ганц жилийн 35,6 тэрбумын баримтыг фокусаллаа.
Баримт хуучирдаггүй . Бид баримтыг үргэлжлүүлэн фокуслана
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
УИХ-ын хаврын чуулганд 76 гишүүнээс ердөө 13 нь л бүрэн ирцтэй оролцжээ
5 цагУИХ-ын дарга Г.Занданшатар ЖАЙКА-гийн Хөдөө аж ахуйн ахлах зөвлөх Ш.Накадаг хүлээн авч уулзлаа
7 цагСүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
7 цагБарилдааны үеэр өрсөлдөгч бөхөө санаатайгаар тохойлдсон аймгийн арсланг ₮100,000-аар торгожээ
8 цагЗохион байгуулалттай гэмт бүлэглэлд 1-16 жилийн хорих ял оноолоо
8 цагХүчилтөрөгч, хөтөчгүйгээр Эверестэд авирахаар явсан монгол уулчид сураггүй болжээ
8 цагДуучин Ailee болон Single's inferno-ын оролцогч Choi Sihun нар ирэх жил хуримаа хийнэ
9 цагНэр дэвшүүлэх ажиллагаагаар намууд “нэр үгүй” хүмүүсээ шахаж чадах уу?!
9 цагБ.Хулан, Т.Тулга, Э.Даваанасан “Парис-2024” олимпод оролцох эрхээ авлаа
10 цагУлаанбаатар-Прага чиглэлд шууд нислэг үйлдэхээр боллоо
10 цаг
Сэтгэгдэл бичигдээгүй байна