Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өглөө.
Үүнд:
- Нийслэлийн 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлж, шаардлагатай нөөц бүрдүүлэхэд анхаарч, хэрэгжилтийн явц, үр дүнг танилцуулах.
- Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үдийн хоол хөтөлбөрийн хүрээнд эрүүл ахуй, чанар стандартын шаардлагад нийцсэн баталгаат хүнсний бараа бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах, хүнсний аюулгүй байдалд хяналт шалгалт зохион байгуулж, аравдугаар сардаа багтаан дүнг танилцуулах
- Нийслэлийн хэмжээнд байгаа хараа хяналтгүй болон хөдөлмөр эрхлэгч, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийг нийгэмшүүлэх, хамгаалах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд рүү хандсан зөвлөмж, сургалтуудыг нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулж ажиллах.
- Хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэхтэй холбогдуулан авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлж, нийтийн тээвэр саадгүй зорчуулах, хөдөлгөөний зохицуулалт, аюулгүй байдал, зохион байгуулалтын ажлаа сайтар хангаж ажиллах.
- Хорооллын дундах болон туслах замын эвдрэл гэмтэл болон авто замын тэмдэг, тэмдэглэгээг засварлах ажлуудаа эрчимжүүлж, дуусгах.
- Хөрөнгө оруулалтын ажлуудын гүйцэтгэлийн хяналтыг нэмэгдүүлэх, барилга угсралтын бүх шатанд стандарт, технологийн норм нормативыг мөрдлөг болгох, хяналтын инженерүүдийг газар дээр нь тогтмол ажиллуулж, хяналт тавих зэрэг үүрэг даалгавар өглөө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Э.Батшугар: Төр өөрт байгаа мэдээллийг иргэд, ААН-ээс нэхэх ёсгүй
8 цагЕрөнхийлөгч У.Хүрэлсүх гавьяат тамирчин Ц.Раднаа гуайг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ
8 цаг12, 14 настай хүүхдүүд Prius 41 загварын автомашиныг хулгайлаад баригджээ
9 цагЭнэ онд 11 байршилд 5,980 хүүхдийн суудалтай сургуулийн төсөл арга хэмжээг шинээр эхлүүлнэ
10 цагСкүүтерийн ослын улмаас 2023 онд 266, 2024 он гарсаар 56 хүн Гэмтлийн эмнэлэгт ханджээ
11 цагНэг настай хүүхэд дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарчээ
11 цаг"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" хүртэлх авто замыг энэ сарын 20-23-нд хааж, засварлана
11 цагЭ.БАТ-АМГАЛАН: Ажиллаж байгаа үедээ түүхийг бүтээж, амжилт гаргах нь миний зарчим
12 цаг"Хайрын амлалт” арга хэмжээний хүрээнд 70 залуу хос хуримаа хийнэ
14 цагӨМӨЗО-д тэтгэлгээр суралцах хүсэлтэй оюутнуудыг бүртгэж эхэллээ
14 цаг
Сэтгэгдэл бичигдээгүй байна