Нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас 1 дүгээр хороо, Натурын гүүрнээс “S’Outlet” дэлгүүр хүртэлх Сэлбэ гол дагуу үерийн эрсдэлээс хамгаалж хийсэн шороон түр даланг зөөж, тээвэрлэх болон цэвэрлэгээ, ариутгалыг хоёр өдөрт бүрэн хийж дуусгав.
Түр далангийн шороог зөөж, тээвэрлэх ажлыг хөдөлгөөний ачаалал буурсан шөнийн цагаар хийсэн бөгөөд нийтдээ 221 рэйс буюу 4100 орчим шоо метр шороог тээвэрлэн асгасан байна. Далангийн шороог зөөвөрлөх үед орчны тоосжилтыг бууруулахаар усаар мананцар үүсгэн, байнга чийгшүүлэлт хийхийн зэрэгцээ цэвэрлэгээний дараа Парисын гудамжны авто болон явган хүний зам, даланг нийт найман удаа ариутган халдваргүйтгэсэн.
Дээрх ажилд дүүргийн ЗДТГ, ИТХ болон Цагдаагийн 1-р хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ, “Сүхбаатар дэвшил менежмент” ААТҮГ-ын 180 гаруй ажилтан, албан хаагч 38 машин механизмтай ажиллаж, 48 цагийн хугацаанд төлөвлөсөн ажлаа дуусгалаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нийтийн тээврийн долоон чиглэлд өөрчлөлт оруулна
16 минутАТГ: Хөрөнгө оруулгын мэдүүлгээ худал мэдүүлсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцно
30 минутӨнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана
1 цагИх тэнгэрээс алдагдсан 21 уран зургийн долоог нь олжээ
1 цагХАЛУУН УС ХЯЗГААРЛАХ ХУВААРЬ ГАРЛАА
1 цагХүнсний дэлгүүрт гарсан галыг унтрааж 328 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
1 цаг2024 ОНД ДААТГАЛААР ҮЙЛЧЛЭХ АМРАЛТ, РАШААН СУВИЛАЛ
16 цагБусдаас хахууль нэхэж, шаардсан албан тушаалтны хэргийг прокурорт хүргүүлжээ
17 цагМаргааш цахилгаан хязгаарлах байршлууд
17 цагБалетчин бүсгүй М.Цэрэндолгорын амьдралын түүхээс
17 цаг
Сэтгэгдэл бичигдээгүй байна