Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны зүүн, говийн бүсийн чуулган өнөөдөр Дорноговь аймагт эхэллээ. Тус чуулганд Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий аймгийн нийт 500 гаруй зочид төлөөлөгчид оролцож байна.
Тэрбээр чуулганы ажиллагаанд өндөр ач холбогдол үзүүлж, оролцоогоо ханган, бэлтгэл сайтай хүрэлцэн ирсэн 7 аймгийн СДМЭХ-ны гишүүд, удирдлагууд, нийгмийн төлөөлөл болсон салбар бүрийн эмэгтэйчүүдэд талархаж байгаагаа илэрхийлээд “Та бүхний хамтын ажиллагаа, идэвх санаачилгын үр дүнд орон нутаг дахь салбар холбоо, зөвлөлийн үйл ажиллагаа эрчимжиж байна. Энэ жилийн хувьд амжилт бүтээлээр дүүрэн байна. Нийгмийн даатгалын багц хууль, Боловсролын ерөнхий хуульд эмэгтэйчүүдийн амьдралын чанарыг сайжруулах чухал заалтуудыг тусгасан. Мөн Сонгуулийн тухай хуульд 2024 онд эмэгтэйчүүдийнхээ квотыг 30 хувь, 2028 онд 40 хувьд хүргэх эрх зүйн шинэчлэлийн түүхэн шийдвэр гарлаа. Эмэгтэйчүүддийн оролцоо, манлайллыг шинэ шатанд гаргаж буй нэн чухал цаг үед өнөөдрийн чуулган зохион байгуулагдаж байна” хэмээн онцоллоо.
Цар тахлаас үүдэн олон жил бүсийн чуулганыг зохион байгуулаагүй байсан энэ удаагийн зүүн болон говийн бүсийн малчин, саальчин, багш, инженер, бизнес эрхлэгч салбар салбарын төлөөлөл болсон 500 гаруй эмэгтэйчүүд оролцож байна. Эдгээр эмэгтэйчүүд бүс нутгийн хөгжил ямар байна, Шинэ сэргэлтийн бодлогод туссан зургаан бодлогыг хэрэгжүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо ямар байх саналаа солилцож байгаагаараа онцлогтой. Бүсийн чуулганаас гаргасан саналуудыг нэгтгэн, аймаг, орон нутгийн мөрийн хөтөлбөрт тусгах, Засгийн газрын хөгжлийн бодлогод заалт болон оруулахад анхаарч ажиллахаа СДМЭХ-ны Ерөнхийлөгч Х.Булгантуяа онцолж “Хөгжил хүн бүрд ээлтэй байх ёстой. Ээлтэй хөгжлийн бодлого гаргахад эмэгтэйчүүдийн дуу хоолой чухал” хэмээв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
20 жилийн түүхтэй онцгой байдлын алба хаагчид ёслолын жагсаал хийлээ
1 цагСураггүй болсон уулчны цогцсыг олжээ
1 цагСагсан бөмбөгийн 3х3-ын олимпын эрхийн сүүлчийн тэмцээн эхэллээ
2 цаг$100.000 шагналын сантай Nomadic Masters Spring тэмцээн AIC STEPPE ARENA-д дахин зохион байгуулагдана
2 цагИмарт ‘‘Инновац, Сэргээгдэх эрчим хүч, Эрчим хүчний үр ашиг’’ сэдэвт олон улсын үзэсгэлэнд оролцлоо
2 цагУулчдын амьд байх магадлал буурч байна
3 цаг100 цэцэрлэгийн багшийг "Соёлын боловсролын сургагч багш"-аар бэлтгэнэ
20 цагҮндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа
20 цаг1085 автобус утасгүй интернэттэй болно
20 цагБурхан багшийн их дүйчин өдрөөр хүндэтгэлийн жагсаал хийнэ
23 цаг
Сэтгэгдэл бичигдээгүй байна