Х.Нямбаатар: Шүүх байгуулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Б.Намуунзаяа
2023/09/06

Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрбээр "Засгийн газрын хуралдаанаас шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлд өгөх санал, дүгнэлтийг гаргалаа. 2021 онд Шүүхийн тухай хууль батлагдаж, хоёр жил гаруй болж байна. ШЕЗ-ийг Үндсэн хуулийн байгууллага хэмээн хуульчилж, олон нийтийн нээлттэй сонгон шалгаруулалтаар УИХ томилдог. ШЕЗ-өөс шүүгч нар сонгогддог. Шүүгч нарт хариуцлага тооцдог Шүүхийн сахилгын хороо гэдэг байгууллагыг улс төрийн албан тушаалтнаас хараат бус байдлаар байгуулсан. Энэ нь хууль зөрчсөн шүүгч нарыг чөлөөлдөг Үндсэн хуулийн байгууллага юм. Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын баримт бичигтэй болох зорилтыг шүүхийн тухай хуульд бичсэн учир уг баримт бичгийн төсөл бэлэн боллоо. Намрын чуулганаар хэлэлцэнэ. Дэлхий нийтээрээ шүүн таслах ажиллагааг цахим болгож буйтай уялдуулж, уг тогтолцоог нэвтрүүлэх тухай тусгасан. Шүүгч нарыг хөгжүүлэх, сургах, боловсон хүчний хүний нөөцийг бүрдүүлэх асуудлыг уг баримт бичигт тусгасан. Засгийн газраас Шүүх байгуулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина. Шүүх эрх мэдлийн салбарын бүтцийн өөрчлөлтийг уг хуулиар хийхийг зорьж байгаа. Шүүхийн тогтолцоог өөрчилнө. ШШГЕГ-т бүтцийн өөрчлөлт хийх тухай Шүүх байгуулах тухай хуульд тусгана.

Иргэдийн шүүхэд итгэх итгэл, шударга ёсны хүсэмжийг нэмэгдүүлэхэд шүүх эрх мэдлийн шинэчлэлийг хийх зайлшгүй шаардлага тулгарч байгаа" хэмээн ярилаа.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ

УИХ-ын хаврын чуулганд 76 гишүүнээс ердөө 13 нь л бүрэн ирцтэй оролцжээ

7 цаг

УИХ-ын дарга Г.Занданшатар ЖАЙКА-гийн Хөдөө аж ахуйн ахлах зөвлөх Ш.Накадаг хүлээн авч уулзлаа

9 цаг

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

10 цаг

Барилдааны үеэр өрсөлдөгч бөхөө санаатайгаар тохойлдсон аймгийн арсланг ₮100,000-аар торгожээ

10 цаг

Зохион байгуулалттай гэмт бүлэглэлд 1-16 жилийн хорих ял оноолоо

10 цаг

Хүчилтөрөгч, хөтөчгүйгээр Эверестэд авирахаар явсан монгол уулчид сураггүй болжээ

11 цаг

Дуучин Ailee болон Single's inferno-ын оролцогч Choi Sihun нар ирэх жил хуримаа хийнэ

11 цаг

Нэр дэвшүүлэх ажиллагаагаар намууд “нэр үгүй” хүмүүсээ шахаж чадах уу?!

12 цаг

Б.Хулан, Т.Тулга, Э.Даваанасан “Парис-2024” олимпод оролцох эрхээ авлаа

12 цаг

Улаанбаатар-Прага чиглэлд шууд нислэг үйлдэхээр боллоо

13 цаг