Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас иргэн, хуулийн этгээдийн газар ашиглалтын байдалд хяналт шалгалт хийхэд хавсралтад дурдсан газар ашиглагчид нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйл 39 дүгээр зүйл 39.1.2 “энэ хууль болон тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын дэглэм, горимоор хориглосон, гэрээнд зааснаас өөр буюу байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа явуулах”, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйл 35.3.2-д “газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх”, 37 дугаар зүйл 37.1-д Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ гаргах, 39 дүгээр зүйл 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй”, 40 дүгээр зүйл 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь тогтоогдсон тул тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг цуцлах болсныг мэдэгдье.
Иймд хавсралтад дурдсан газар ашиглагчдын газар ашиглах эрхийг цуцлуулахтай холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.4.2 дахь заалтад заасны дагуу хариу тайлбарыг албан бичгээр тус хамгаалалтын захиргаанд 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн дотор ирүүлнэ үү
Тогтоосон хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй нь хууль журмын дагуу таны газар ашиглах эрхийг цуцлах, газар ашиглах эрхийг хүчингүй болгоход саад болохгүй болохыг анхаарна уу.
Жич: Богдхан уулын дархан цаазат газрын сонсох ажиллагаанд хамрагдаж буй газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэрсийг хавсаргав.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
УИХ-ын хаврын чуулганд 76 гишүүнээс ердөө 13 нь л бүрэн ирцтэй оролцжээ
4 цагУИХ-ын дарга Г.Занданшатар ЖАЙКА-гийн Хөдөө аж ахуйн ахлах зөвлөх Ш.Накадаг хүлээн авч уулзлаа
6 цагСүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
7 цагБарилдааны үеэр өрсөлдөгч бөхөө санаатайгаар тохойлдсон аймгийн арсланг ₮100,000-аар торгожээ
7 цагЗохион байгуулалттай гэмт бүлэглэлд 1-16 жилийн хорих ял оноолоо
7 цагХүчилтөрөгч, хөтөчгүйгээр Эверестэд авирахаар явсан монгол уулчид сураггүй болжээ
8 цагДуучин Ailee болон Single's inferno-ын оролцогч Choi Sihun нар ирэх жил хуримаа хийнэ
8 цагНэр дэвшүүлэх ажиллагаагаар намууд “нэр үгүй” хүмүүсээ шахаж чадах уу?!
9 цагБ.Хулан, Т.Тулга, Э.Даваанасан “Парис-2024” олимпод оролцох эрхээ авлаа
10 цагУлаанбаатар-Прага чиглэлд шууд нислэг үйлдэхээр боллоо
10 цаг
Сэтгэгдэл бичигдээгүй байна