Цэргийн гавьяаны одонт, Хилийн цэргийн 0131 дүгээр ангид Дундговь аймгийн Эрдэнэдалай сумаас Нанзадын Болд нь 1985 онд 3 жилийн хугацаат цэргийн алба хаахаар татагдаж, өөрийн төрсөн дүү болох сумын дотуур байранд суудаг Эрдэнэдалай сумын 10 жилийн ерөнхий боловсролын сургуулийн 7а ангийн сурагч Н.Долгоржавт 1986 оны 05 дугаар сарын 27-ны өдөр бичиж байсан захиаг цэргийн гал зуух засварлах явцад барилгын хананаас оллоо. Бид захианы эзний эрэлд гарахад Дундговь аймгийн Луус сумын 9 жилийн сургуулийн захирал Нанзадын Долгоржав мөн болж, захианы учир байдлыг тайлбарлахад маш баяртайгаар хүлээн авч, нулимс унаган ахынхаа тухай дурсамжийг бидэнтэй хуваалцсан юм. Өдгөө захиа бичсэн ах Н.Болд нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч дүү нар нь нутаг орондоо энх тунх аз жаргалтай амьдарч байгааг дуулгахад таатай байна.
/ЦЭРГИЙН БИЧСЭН ЗАХИДАЛ СИЙРҮҮЛЭВ/
Сайн байна уу? Эрхэм хайрт дүү нарынхаа хичээл сургуульд нь өндөр амжилт хүсэн ерөөн мэндчилье. Та нарын бие сайн биз дээ? Миний бие сайн. Хугацаат цэргийнхээ албыг алдаа дутагдалгүй сайн хааж байна. Өмнөговь аймгаар онцын сонин юмгүй цаг агаар нь дулаахан байна. Нутгаар цаг агаар ямар байна. Долгорханд, Энхбат хоёр ямар гарсан бэ? Та хоёрын шалгалт хэзээ эхлэх гэж байна. Хичээлдээ онц сайн байгаарай. Хөдөө гэрээс чинь захиа ирж байна уу? Аав ээжийн бие сайн уу? ахдаа захиа их бичиж байгаарай. Ах нь дүүгээсээ захиа их харсан шүү. Хариу хүсье. За өөр зүйлгүй БАКА
1986 он 05 дугаар сарын 27
(Хаяг: Дундговь аймаг Эрдэнэдалай сум, 10 жилийн дунд сургуулийн 7а ангийн сурагч Н.Долгоржавт ах Н.Болдоос)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Э.Батшугар: Төр өөрт байгаа мэдээллийг иргэд, ААН-ээс нэхэх ёсгүй
5 цагЕрөнхийлөгч У.Хүрэлсүх гавьяат тамирчин Ц.Раднаа гуайг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ
6 цаг12, 14 настай хүүхдүүд Prius 41 загварын автомашиныг хулгайлаад баригджээ
6 цагЭнэ онд 11 байршилд 5,980 хүүхдийн суудалтай сургуулийн төсөл арга хэмжээг шинээр эхлүүлнэ
8 цагСкүүтерийн ослын улмаас 2023 онд 266, 2024 он гарсаар 56 хүн Гэмтлийн эмнэлэгт ханджээ
8 цагНэг настай хүүхэд дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарчээ
8 цаг"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" хүртэлх авто замыг энэ сарын 20-23-нд хааж, засварлана
9 цагЭ.БАТ-АМГАЛАН: Ажиллаж байгаа үедээ түүхийг бүтээж, амжилт гаргах нь миний зарчим
10 цаг"Хайрын амлалт” арга хэмжээний хүрээнд 70 залуу хос хуримаа хийнэ
11 цагӨМӨЗО-д тэтгэлгээр суралцах хүсэлтэй оюутнуудыг бүртгэж эхэллээ
11 цаг
Сэтгэгдэл бичигдээгүй байна