Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд Режеп Тайип Эрдоган ялалт байгуулсан тухай Туркийн сонгуулийн төв комисс мэдээллээ. Саналын 99.43 хувийг тоолсны дараах дүнгээс харахад Эрдоган 52,14 хувийн санал авсан бол Кылычдароглуг сонгогчдын 47.86 хувь нь дэмжжээ. Нэр дэвшигчдийн хооронд хоёр сая гаруй саналын зөрүү байгаа ч тоолоогүй үлдсэн санал нь дүнг өөрчлөхгүй гэж сонгуулийн зөвлөлийн дарга Ахмет Йенер мэдэгдэв. Ийнхүү төрийн эрхийг 20 жил барьсан Режеп Тайип Эрдоган тав дахь удаагаа ерөнхийлөгчөөр улиран сонгогдож байна.
Истанбул хотод дэмжигчдийнхээ өмнө үг хэлэхдээ тэрээр “ Үер ирсэн ч элс үлддэгтэй адил сонгууль болж өнгөрдөг. Гол нь улс орон маань зорилгоосоо хазайхгүй, улс үндэстэн маань эв нэгдэлтэй байх нь чухал. Энэ бол өнөөдрийн сонгуулийн хамгийн том захиас” гэлээ.
Тавдугаар сарын 14-нд болсон эхний шатны санал хураалтаар нэр дэвшигчдийн хэн нь ч 50 хувийн босгой даваагүй тул ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган болон сөрөг хүчний зургаан намын "Үндэсний холбоо" эвслээс нэр дэвшигч Кемал Кылычдароглу нар дараагийн шатанд өрсөлдсөн юм.
Эх сурвалж:www.polit.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өнөөдөр зургаан нам, нэг эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өглөө
2 цагГ.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна
2 цагЕрөнхийлөгч У.Хүрэлсүхэд ИБУИНХУ-ын Гадаад хэргийн сайд Дэвид Камерон бараалхав
11 цагБАРУУН БОЛОН ТӨВИЙН АЙМГУУДААР ЦАСААР ШУУРНА
11 цагУЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН ЗАМД ГУЛГАА ҮҮСЧЭЭ
11 цагТӨРИЙН АЛБАНЫ МАШИНЫ ДУГААРЫГ "ХӨХРҮҮЛЭХ" ЯВЦ 45 ХУВЬТАЙ БАЙНА
11 цагХоёр машин мөргөлдсөнөөс 1 хүүхэд 4 том хүн бэртжээ
11 цагБага тэнгэрийн замд Портер Бензтэй мөргөлджээ
ӨчигдөрХоёр дахь удаагийн “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ
ӨчигдөрӨмнөговийн Засаг дарга Р.Сэддорж нөөц сангаар хувийн сан шигээ туйлжээ
Өчигдөр
Сэтгэгдэл бичигдээгүй байна