Н.Учралын хуулийг боловсруулаад дахин өргөн мэдүүлнэ

С.Бадарч
2023/03/17

УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учралын санаачлан боловсруулсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөлд хориг тавьсан ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын хаврын чуулганаар дэмжсэн.

УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан энэ талаар мэдээлжээ. Тэрээр,

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдан гарсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхэд санал хураалт явуулахад УИХ-ын гишүүдийн олонх нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ. Тус хуулийн төслийг шинэчлэн боловсруулах, иргэний нийгмийн байгууллага, олон нийтээс саналыг нь авах, процедурын алдаагүй боловсруулж, дахин өргөн мэдүүлэхээр боллоо.

Цаашдаа хууль тогтоомжийн төслийг санаачлах, боловсруулах, олон нийтийн хэлэлцүүлэг хийх, эрх зүйн дүгнэлтийг өргөн мэдүүлэхдээ, олон нийтэд сурталчлахдаа, хэрэгжилтийг зохион байгуулахдаа Хууль тогтоомжийн тухай хуулийг ягштал мөрдөх нь зүйтэй. Цаашдаа бид Засгийн газар, Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүдээс нэн яаралтай горимоор хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлэхэд Хууль тогтоомжийн тухай хуулийн шаардлагыг бүрэн хангасан байхыг шаардана.

Мөн аливаа ямар ч хууль дээр олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудын санаа бодлыг заавал тусгадаг байх зарчмыг гишүүд маань баримталж ажиллахыг хүсье" гэжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ

Япон руу цахим визээр аялна

20 цаг

Эрүү мэндийн сайд С.Чинзориг: Манай эмнэлгүүдийн орны хүрэлцээ дэлхийн дунджаас дөрөв дахин их

21 цаг

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРСИЙГ АНХ УДАА БИРЖЭЭР АРИЛЖААЛЛАА

21 цаг

Ж.Мөнхбатыгаа явуулчихлаа, одоо нөхөн сонгууль уу?

Өчигдөр

Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенцыг зөвшилцөхийг дэмжлээ

Өчигдөр

ЗГХЭГ-ын дэд дарга Б.Баасандорж сайн болон муу яамдыг нэрлэж чадсангүй

Өчигдөр

Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг зарлажээ

Өчигдөр

Нүүрсний хэрэгт холбогдон зугтсан Н.Удаанжаргал БЗС-аас 32 мянган ам. долларын зээл авчээ

Өчигдөр

Төрийн хэмнэлтийн хуулиар хураагдсан машинуудыг дураараа зарцуулсан гэж Б.Цэнгэлийг "загналаа"

2023/03/23

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Сургалтын зээл авсан, одоо өргүй

2023/03/23