Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа

С.Бадарч
2023/03/17

УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдан гарсан холбогдох хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. 

Тухайлбал, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хууль юм. 

Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа. Гишүүдийн зүгээс дээрх хуулийн төслийг Засгийн газар дахин оруулж ирэх ёстой гэх байр суурийг илэрхийлж байсан. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дээрх хуульд бүхэлд нь хориг тавихдаа юу гэсэн бэ? 

  1. Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр УИХ-ын даргад өргөн барьж хэлэлцэж эхэлснээс хоёр хоногийн дотор уг хуулиудыг баталсан. Энэ баталсан байдал нь иргэд олон нийтийн оролцоог хангаагүй, хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийн саналыг аваагүй. Үндсэн хуулийн 26.2 дахь хэсэгт заасан иргэд, байгууллага бусад хуулийн төслийн талаарх саналаа хууль санаачлагчид уламжилна, Хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчсөн. Энэ зөрчил нь Үндсэн хуулийн 1.2 дахь хэсэг дэх ардчилсан ёс, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг зөрчсөн гэж үзэж байгаа.
  2. Үндсэн хуулийн 19.1-т төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хүлээдэг. Мөн Үндсэн хуулийн 19.3-т хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй гэж заасан байдаг.  Энэ хүрээнд цаашид УИХ хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой хууль тогтоомжийг батлахдаа хэлэлцүүлгийг зохион байгуулж, иргэдийн оролцоог сайтар хангаж, хууль дээдлэх суурь зарчмуудад нийцүүлэн батлах ёстой гэж үзэж байна. 

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ

Япон руу цахим визээр аялна

20 цаг

Эрүү мэндийн сайд С.Чинзориг: Манай эмнэлгүүдийн орны хүрэлцээ дэлхийн дунджаас дөрөв дахин их

21 цаг

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРСИЙГ АНХ УДАА БИРЖЭЭР АРИЛЖААЛЛАА

21 цаг

Ж.Мөнхбатыгаа явуулчихлаа, одоо нөхөн сонгууль уу?

Өчигдөр

Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенцыг зөвшилцөхийг дэмжлээ

Өчигдөр

ЗГХЭГ-ын дэд дарга Б.Баасандорж сайн болон муу яамдыг нэрлэж чадсангүй

Өчигдөр

Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг зарлажээ

Өчигдөр

Нүүрсний хэрэгт холбогдон зугтсан Н.Удаанжаргал БЗС-аас 32 мянган ам. долларын зээл авчээ

Өчигдөр

Төрийн хэмнэлтийн хуулиар хураагдсан машинуудыг дураараа зарцуулсан гэж Б.Цэнгэлийг "загналаа"

Өчигдөр

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Сургалтын зээл авсан, одоо өргүй

2023/03/23