95 дахь удаагийн Академийн шагнал гардуулах Оскарын наадмын шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг хүртсэн анхны Ази эмэгтэйгээр Мишель Иео /Michelle Yeoh/ тодорлоо.
Малайзад төрсөн тэрбээр “Everything Everywhere All at Once” киногоороо шилдэг эмэгтэй жүжигчнээр шалгарлаа. Түүний тоглосон энэ кино Оскараас долоон шагнал хүртээд байгаа юм. Тэрбээр энэ киноны Азиас Америкт цагаачилж ирээд маш хэцүү нөхцөлд амьдарч байгаа угаалгын бизнес эрхэлдэг эмэгтэйн дүрд тоглосон юм.
Шагнал хүртэх үеэрээ Мишель “Оскар хүртэж байгаа намайг харж суугаа хөвгүүд, охидод асар их боломж байгаа гэдгийг мэдрүүлж, итгэлийн бамбарыг асаасан мөч тохиож байна. Энэ бол мөрөөдөл биелдэг учир том хүсэл зорилготой байхын нотолгоо юм. Дэлхийн бүх ээжүүд супер баатрууд байдаг. Ээж хүний тусламж, дэмжлэггүйгээр бидний хэн нь ч энэ тайзнаа зогсохгүй байлаа” гэж ярьжээ.
Одоогоор Ази гаралтай таван хүн Оскарын шагналыг хүртээд байгаагийн нэг нь Мишель юм. Гэхдээ тэрбээр шилдэг жүжигчний төрөлд анхдагч гэдгээрээ онцлогтой.
Энэ киноны зураг авалтын үеэр Мишель нэгэн сэтгүүлчид “Кино бүтэх гэж удаан хугацааг зарцууллаа. Өөрөөсөө огт өөр, илүү хүчтэй эмэгтэйн дүрийг бүтээлээ. Азичууддаа хандан хэлэхэд та бүхэн ч бас Холливүүдийн од болж чадна. Үүнийг би өөрийн биеэрээ бүрэн мэдэрлээ” хэмээн ярьж байв.
Эх сурвалж:CNN
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Э.БАТ-АМГАЛАН: Ажиллаж байгаа үедээ түүхийг бүтээж, амжилт гаргах нь миний зарчим
7 минут"Хайрын амлалт” арга хэмжээний хүрээнд 70 залуу хос хуримаа хийнэ
1 цагӨМӨЗО-д тэтгэлгээр суралцах хүсэлтэй оюутнуудыг бүртгэж эхэллээ
1 цагОлон улсын гэр бүлийн өдөр тохиож байна
1 цагГэр бүл салалтын тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна
1 цагУИХ-ын хаврын чуулганд 76 гишүүнээс ердөө 13 нь л бүрэн ирцтэй оролцжээ
17 цагУИХ-ын дарга Г.Занданшатар ЖАЙКА-гийн Хөдөө аж ахуйн ахлах зөвлөх Ш.Накадаг хүлээн авч уулзлаа
19 цагСүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
20 цагБарилдааны үеэр өрсөлдөгч бөхөө санаатайгаар тохойлдсон аймгийн арсланг ₮100,000-аар торгожээ
20 цагЗохион байгуулалттай гэмт бүлэглэлд 1-16 жилийн хорих ял оноолоо
21 цаг
Сэтгэгдэл бичигдээгүй байна