БОАЖЯ-ны салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох хяналт, шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл өгөв.
Тэрбээр "Мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдсантай холбогдуулан чиг үүргийн хяналтууд яамдад очсон. 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс байгаль орчны чиглэлийн хяналт БОАЖЯ-нд харьяалагдаж байна.Их, дунд эрсдэлтэй үнэлэгдэж буй 949 объектод хяналт шалгалт хийхээр төлөвлөсөн. Долоон чиглэлээр урьдчилсан шалгалт хийнэ. Улсын хэмжээнд төлөвлөгөөт болон урьдчилсан хяналт шалгалт хийх нөхцөл бүрдсэн.Иргэдээс ирсэн гомдол, өргөдөл, хүсэлтийн дагуу төлөвлөгөөт бус шалгалтууд хийж байна. Хамгийн их тулгамдаж буй асуудал агаарын чанар. Агаарын чанарын болон хуш модны самар боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн.Эмээлт орчмын үйлдвэрүүдийн малын гаралтай хог, хаягдал хөрсний бохирдол үүсгэж байгаад шалгалт хийж байна" гэв.
Эх сурвалж:www.polit.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
СЕХ: Улс төрийн намууд нэр дэвшигчдээс хөрөнгө, мөнгө гаргуудахыг хориглоно
ӨчигдөрОнцгой байдлын ерөнхий газрыг Сүхбаатарын одонгоор шагналаа
ӨчигдөрНийслэлийн хэмжээнд “Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэллээ
ӨчигдөрАяллын визтэй ирээд, хөдөлмөр эрхэлж байсан гадаадын иргэдийг албадан гаргажээ
ӨчигдөрҮСХ: Манай улсын өрхийн сарын дундаж орлого 2.3 сая болж 28 хувиар нэмэгдсэн
ӨчигдөрЭхийн алдар I, II одонг 10 мянган ээжид нөхөн олгох тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэхээр боллоо
Өчигдөр28 улсын бөө, Монголын бөөгийн холбоод оролцсон "Тэнгэр" фестиваль Хүй долоон худагт болно
Өчигдөр“Бурхан багшийн лагшин эрдэнэс” залах ёслол болно
Өчигдөр20 жилийн түүхтэй онцгой байдлын алба хаагчид ёслолын жагсаал хийлээ
ӨчигдөрСураггүй болсон уулчны цогцсыг олжээ
Өчигдөр
Сэтгэгдэл бичигдээгүй байна