“Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан нийслэлийн бүх музейг тав хоногийн турш үнэ төлбөргүйгээр үзүүлэхээр болжээ. Тодруулбал, нийслэлийн хэмжээний бүх музейг энэ сарын 1-5-ны хооронд иргэдэд нээлттэй үзүүлэх юм байна. Ардын засгийн анхны тамгыг сийлж, Монгол Ардын намын албан ёсоор байгуулсан түүхэн өдрийг 2016 оноос хойш “Эх орончдын өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Түүхт ойд зориулан ийнхүү музейг иргэд чөлөөтэй үзэх шийдвэрийг өнөө өглөөнөөс хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд дараалал ихтэй өнжжээ. Монгол Улсын түүхийн дурсгал болсон музейг ийнхүү иргэдэд нээлттэй үзүүлэх нь олон талын ач холбогдолтой юм. Аливаа улсыг өнгөрсөн түүхгүйгээр төсөөлөх аргагүй. Тэгвэл өнгөрсөнд үлдсэн түүхийн гэрч нь музейд хадгалагдан үлддэг гэдэг утгаараа ард иргэд төдийгүй хүүхэд багачууд музейг олноор үзэж сонирхон, улс эх орныхоо өнгөрсөн түүхтэй танилцаж байгаагаараа өндөр ач холбогдолтой. Дээрх шийдвэртэй холбоотойгоор ирэх амралтын өдрөөр музейд ачаалал ихтэй байх нь. Үнэ төлбөргүй үзүүлж байгаатай холбоотойгоор ачаалал ихэссэн ч нөгөө талдаа иргэд энгийн өдрүүдэд гэр бүлээрээ, үр хүүхдээ дагуулан музей үздэг соёлд суралцах сайн жишиг тогтох боломж гэж харж болохоор байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бурхан багшийн их дүйчин өдрөөр хүндэтгэлийн жагсаал хийнэ
2 цагХүүхдэд согтууруулах ундаагаар үйлчилсэн караокед Прокурорын мэдэгдэл хүргүүлжээ
3 цаг"Чингис хаан" нисэх буудлыг өргөтгөнө
4 цагХануйн голын гүүрийг ашиглалтад оруулахад бэлэн болжээ
4 цагОлон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулахыг дэмжлээ
4 цагД.Амарбаясгалан: Энэ долоо хоногоос хямд үнэтэй орос гурил хэрэглэх боломжтой, сонголттой болж байна
6 цагГавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа
6 цагМонголын уулчдыг эрэн хайх ажиллагааг зогсоолоо
6 цагЭ.Батшугар: Төр өөрт байгаа мэдээллийг иргэд, ААН-ээс нэхэх ёсгүй
ӨчигдөрЕрөнхийлөгч У.Хүрэлсүх гавьяат тамирчин Ц.Раднаа гуайг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ
Өчигдөр
202.9.47.13
Uuh tuuhee uneguiduulj bui hereg bolohoos ene ih buugnurul dund yu ch uzej oilgohov dee.
Хариулах