Өнөөдөр 102 жилийн ойн өдрөө МАН цахим нам болох зорилтоо хэрэгжүүлж, “Цахим нам 2.0” системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж байгаагаа зарлалаа. Тус намын зүгээс 2017 онд цахим нам болох зорилт дэвшүүлж “Цахим нам 1.0” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр “Цахим нам 1.0” хөтөлбөр амжилттай хэрэгжиж, “Цахим нам 2.0” системийг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлж байгаа юм байна. МАН-ын “Цахим нам 2.0” систем нь намын гишүүнчлэлийн систем, дотоод үйл ажиллагааны E-office, хяналт удирдлагын систем, дуудлага мэдээллийн “Call center”, цахим сургалтын систем болон намын дэргэдэх “Тинк танк” байгууллагуудын судалгааны материал, ном товхимлуудын цахим хувилбар, цахим номын сан зэрэг олон үйлчилгээг өөртөө багтааснаараа онцлогтой. Энэхүү цахим шилжилтийг хийснээр орон зай, цаг хугацаанаас үл хамааран гишүүн бүрийнхээ идэвх оролцоог нэмэгдүүлэхээс гадна гишүүд хувь хүний манлайлал болон бусад бүх сэдвээр сургалтад хамрагдаж ур чадвараа дээшлүүлэх нөхцөлийг бүрдүүлжээ. Монгол Улсын хувьд интернэт хэрэглээгээрээ азид төдийгүй дэлхийд тэргүүлдэг. Үүрэн утасны идэвхтэй хэрэглэгчдийн тоо өнгөрсөн оноос 4.2 хувиар өсч давхардсан тоогоор 4.4 саяд хүрсэн гэсэн тооцоо бий. Тиймээс МАН технологийн дэвшлийг ашиглан гишүүн бүртээ хүрч ажиллах, тэдний санал хүсэлтийг хүлээж авах, парламентын ардчиллыг бэхжүүлэхэд гишүүдийнхээ дуу хоолойг сонсох, сургалт болон олон нийтийн үйл ажиллагааг цахимаар зохион байгуулах, нээлттэй, ил тод байх, боломжтой болж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
100 цэцэрлэгийн багшийг "Соёлын боловсролын сургагч багш"-аар бэлтгэнэ
1 цагҮндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа
1 цаг1085 автобус утасгүй интернэттэй болно
1 цагБурхан багшийн их дүйчин өдрөөр хүндэтгэлийн жагсаал хийнэ
4 цагХүүхдэд согтууруулах ундаагаар үйлчилсэн караокед Прокурорын мэдэгдэл хүргүүлжээ
5 цаг"Чингис хаан" нисэх буудлыг өргөтгөнө
6 цагХануйн голын гүүрийг ашиглалтад оруулахад бэлэн болжээ
6 цагОлон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулахыг дэмжлээ
6 цагД.Амарбаясгалан: Энэ долоо хоногоос хямд үнэтэй орос гурил хэрэглэх боломжтой, сонголттой болж байна
8 цагГавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа
8 цаг
Сэтгэгдэл бичигдээгүй байна