Өнгөрсөн лхагва гарагт сураггүй алга болсон Хонг Конгийн загвар өмсөгч, нөлөөлөгч Эбби Чойгийн цогцсыг экс хадмуудынх нь орон сууцнаас олсон нь дуулиан тариад байна. Энэ хэрэгт холбогдуулан түүний нөхөр болон хадам эцэг, эх дүүг нь баривчилжээ. Хамгийн аймшигтай нь тэдний хөргөгчнөөс хохирогчийн 2 хөл, махны хөрөө, хутга болон хүний махаар хийсэн шөл бүхий хоол олдсоныг цагдаагийнхан мэдэгдэв. Харин толгой, их бие, гарыг нь хайж эхэлжээ.
Түүний хуучин нөхрийг /28 настай/ хотын захын арлуудын нэг болох Лантау дахь Тунг Чунг дахь усан онгоцны зогсоол дээрээс зугтах гэж байхад нь баривчилжээ. Тэрбээр баривчлагдахдаа 500,000 хонконг доллар (63,695 ам. доллар) бэлнээр, нийтдээ 4 сая орчим хонконг долларын үнэтэй хэд хэдэн тансаг зэрэглэлийн бугуйн цагтай байжээ. Хохирогч бүсгүйн хүү охинтой байсан бөгөөд ээж нь асрахаар авчээ.
Эбби Чой экс нөхөр болон хуучин хадмууддаа хэрцгийгээр алуулах болсон шалтгаан нь хөрөнгө байсан бололтой. Тэрбээр 2019 онд 72,8 сая НК доллараар шинэ байр авахдаа экс хадам аавынхаа нэр дээр гэрчилгээ авчээ. Учир нь НК-д урьд өмнө нь ҮХХ авч бгаагүй бол Тэмдэгтийн хураамж, болон ҮХХ-н татвараас чөлөөлөгддөг юм байна. Гэтэл Чой хэд хэдэн байр сууц, үл хөдлөх хөрөнгөтэй байжээ. Харин хадмууд нь насаараа түрээсийн байраар амьдарч, өөрийн гэх хөрөнгийн худалдан авалт хийж бгаагүй тул хадмуудынхаа нэр дээр бүртгүүлэн 2 сая гаран НК доллар хэмнэсэн гэнэ. Ингээд энэ жил тухайн үл хөдлөх хөрөнгөө зарах гэтэл хадмууд нь маргалдсанаас энэхүү аймшигт хэргийг үйлдсэн талаар хэвлэлүүд бичиж байна.
Загвар өмсөгч Эбби Чой Тин Фунг нь олон улсад танигдсан загвар өмсөгч бөгөөд өнгөрсөн сард Францын Парис хотноо болсон 2023 оны хавар зун Elie Saab Haute Couture шоунд оролцсон. Мөн саяхан тансаг зэрэглэлийн L'Officiel Monaco сэтгүүлийн нүүр царайгаар ажиллаж байжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
100 цэцэрлэгийн багшийг "Соёлын боловсролын сургагч багш"-аар бэлтгэнэ
14 цагҮндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа
14 цаг1085 автобус утасгүй интернэттэй болно
14 цагБурхан багшийн их дүйчин өдрөөр хүндэтгэлийн жагсаал хийнэ
17 цагХүүхдэд согтууруулах ундаагаар үйлчилсэн караокед Прокурорын мэдэгдэл хүргүүлжээ
18 цаг"Чингис хаан" нисэх буудлыг өргөтгөнө
18 цагХануйн голын гүүрийг ашиглалтад оруулахад бэлэн болжээ
19 цагОлон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулахыг дэмжлээ
19 цагД.Амарбаясгалан: Энэ долоо хоногоос хямд үнэтэй орос гурил хэрэглэх боломжтой, сонголттой болж байна
20 цагГавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа
21 цаг
66.181.161.143
Ёстой аймшигттай иддэг нь яаж бгаа уим болоо үнэхээр гаж донтонгууд бжээ хүнээ таньсангүй дээ хөөрхий охин
Хариулах66.181.181.19
Сэтгэцийн өвчтэй, насаараа хүнээр тэтгүүлдэг гажигуудтай яах гэж холбогддог байнаа. Уг муутын Удам муу. 2 саяа төлөөд үл хөдлөхөө өөр дээрээ авахгүй.
Хариулах66.181.188.131
Сэтгэцийн өвчтэй хүмүүсийг нийгмээс таньж,тусгаарлах хэрэгтэй бна.Монголд ч бас сэтгэл зүйчид маш их хэрэгтэй байна
Хариулах202.126.90.50
iddeg n yaj bgaum.chanadag n ...
Хариулах