Осгох гэдэг нь хүйтний нөлөөгөөр хүний биеийн температур 35 градусаас доош болохыг хэлнэ. Биеийн температур огцом болон удаан байдлаар буурч болдог. Осгосны улмаас биеийн температур 30 градусаас буурахыг хүнд гипотерм гэх ба зүрхний хэм алдагдаж, зүрх зогсдог. Энэ нь заавал хүний бие хөлдөх температурт явагддаг үзэгдэл биш бөгөөд хүйтэн, салхитай, нойтон байхад осгож болно гэдгийг үргэлж санаарай.
Осгоход дараах хүчин зүйлс нөлөөлдөг:
• Хүйтэн орчин - Орчны температур хэт хүйтэн биш ч осолдогч хүйтнээс сайн хамгаалагдаагүй бол осгож болно.
• Нойтон орчин - Арьс нойтон байгаа эсэх (хөлс, бороо, цасны ус биеийн дулаан алдалтыг түргэсгэдэг). Нойтон арьс нь хуурай арьснаас 30 дахин илүү дулаан алдуулдаг.
• Салхитай байх - Салхи нь орчныг илүү хүйтэн болгодог.
• Нас – Бага насны болон өндөр настай хүмүүсийн дулаан хадгалах чадвар хүйтэн орчинд сул байдаг. Нярай хүүхэд чичирч, биедээ дулаан үүсгэж чаддаггүй. Өндөр настай хүмүүсийн цусны эргэлт удаан тул дулаан үүсгэх чадвар муу байдаг.
• Өвчлөл – Халдвар, цусан дахь сахрын хэмжээ бага байх, шок, толгойн гэмтэл зэрэг өвлөлүүд нь осгоход нөлөөлдөг.
• Архи, эмийн бодисууд, хордлого – Архи болон зарим эмийн бодис, хордлогын үед осолдогчийн хүйтнийг мэдрэх чадвар буурах, судас өргөсөх зэрэг шалтгааны улмаас дулаан алддаг. Осгосон хүнд архи өгөхийг хатуу хориглоно.
Осгосон эсэхийг таних
• Чичрэх (Хожуу шатанд чичрэлт илрэхгүй)
• Арьс цайх, уруул, чих, хуруу хөлийн хуруу хөх өнгөтэй болох
• Мэдээ алдах
• Харц гөлрөх
• Бие сулрах, хөдөлгөөн удаашрах
• Ухаан санаа самуурах, уялдаа холбоогүй зүйл ярих
• Хариу үйлдэл муу үзүүлэх, алхаж чадахаа болих
Осгосон үед үзүүлэх анхны тусламж
• Осгосон гэж үзвэл яаралтай 103 дуудах, осолдогчийг дулаан орчинд оруулах хэрэгтэй. Аль болох зөөлөн, болгоомжтой оруулна. Огцом хөдөлгөх нь зүрх гэнэт зогсох шалтгаан болдог.
• Хүнд зэргийн осголтын үед осолдогч ухаангүй болсон байвал амьсгалыг 10 секундэд шалгаад, амьсгалгүй бол зүрх уушгины сэхээн амьдруулалт хийнэ. Үүний хажуугаар осолдогчийг дулаацуулах арга хэмжээ авна.
• Осолдогчийг тухтай хэвтүүлж, нойтон хувцсыг тайлж, хуурай хувцас өмсүүлнэ.
• Дулаан хөнжлөөр (яаралтай тусламжийн хөнжил) биеийг боож, аажмаар дулаацуулна. Толгойг давхар хучиж дулаан байлгана.
• Дулааны эх үүсвэр ашиглана. Бүлээн усаар дүүргэсэн сав ашиглан, даавуугаар жийрэглэж дулаацуулж болно.
Эх сурвалж: Анхны тусламж, эрүүл мэндийн сургалт
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
С.Эрдэнэ: Л.Гантөмөр УДШ-д өгсөн материалдаа ямар тамга дарсан юм бэ?
ӨчигдөрДУУДЛАГААР ИРДЭГ ТУЯА
2023/01/27С.Эрдэнийн гэх тодотоголтой АН-ын даргад нэр дэвшигч нар үнэмлэхээ гардан авлаа
2023/01/27АН: Хууль журмын дагуу УДШ-д материалаа хүлээлгэн өгөх гэж байна
2023/01/27Орхон аймаг гүйлтийн тэшүүрийн замыг олон улсын стандартад нийцүүлэн засжээ
2023/01/27Ирэх сарын цаг агаарын төлөв
2023/01/27Машин угаахад монголчууд 80-100 литр цэвэр ус, Солонгосчууд 0.3-1.2 литр саарал ус хэрэглэдэг
2023/01/27Орлогод нийцсэн орон сууцны төсөл хэрэгжүүлнэ
2023/01/27Машин угаахад монголчууд 80-100 литр цэвэр ус, Солонгосчууд 0.3-1.2 литр саарал ус хэрэглэдэг
2023/01/27“Эртэч өглөө” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ
2023/01/27
89.186.158.179
Анхны тусламж, эрүүл мэндийн сургалтийн бэлтгэсэн мэдээлэл байна. Эх сурвалжаа дурдаачээ өөрийнх чинь биш шд
Хариулах