Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.08.26) Бүгд Найрамдах Түрк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзлаа.
Улсын Их Хурлын дарга ноён Элчин сайдтай дахин уулзаж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, манай хоёр улс газар зүйн байршлын хувьд алслагдмал хэдий ч олон зууны тэртээгээс түүх, соёлын хэлхээ холбоотой явж ирсэн. Бид Бүгд Найрамдах Түрк Улсыг манай “гуравдагч хөрш” хэмээн үзэж, харилцаагаа өргөжүлэхийг чухалчилдаг гэж уулзалтын эхэнд тэмдэглэв.
Тэрбээр, саяхан Орхоны хөндийд ажилласан талаар дурдаж, манай хоёр улсын хамтарсан Түрэг судлалын хүрээлэнгийн судлаачид өнгөрсөн зургадугаар сард Аладагийн ордон хэмээх 13-р зууны Монголын эзэнт гүрний Ил Хант улсыг үндэслэн байгуулагч Хүлэгү хааны 1265 онд байгуулсан хотын туурийг илрүүлэн, археологийн хайгуулын ажлыг амжилттай явуулж байгаад баяртай байна гээд энэхүү ажлыг дэмжин ажиллаж байгаад талархал илэрхийлэв.
Элчин сайд Зафер Атеш эдгээр археологийн судалгааны ажилд хамгийн их дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлээд Архангай аймгийн нутаг дэвсгэрээс шинэ олдвор нээснийг дуулгахад таатай байна гэв. Тэрбээр, хоёр хоногийн өмнө зарласан уг олдвор нь Монгол Улсын Номгон хэмээх газарт байрлах түүхт Отукений дурсгалт газарт явуулсан хамтарсан малтлагын үр дүнд Түрэгийн хоёрдугаар хаант улсыг үүсгэн байгуулагч Кутлук Илтериш хааны үед хамаарах хөшөө дурсгалын цогцолбор юм. Энэхүү хөшөө дурсгалын цогцолбор газар нь 1889 болон 1897 онуудад Монголын газар нутгаас олдсон Орхоны бичээс (Культигин болон Билгэ хааны дурсгал)-нүүдийн дараа орох гурав дахь чухал нээлт болсон. Турк-Монголын хамтын ажиллагааны илэрхийлэл болсон энэхүү түүх, соёлын өвийн нээлт нь манай хоёр улсын түүхэнд шинэ хуудас нэмж байгааг онцлов.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэхүү түүхэн чухал ач холбогдолтой мэдээлэл сонсоход туйлын баяртай байна гээд түүх, соёлын өвийн чухал хэсэг болсон эдгээр хөшөө дурсгалт газар нь манай хоёр улсын хамтын ажиллагааны хамгийн чухал талбар байх болно гэв.
Уулзалтын үеэр талууд хоёр талын харилцаа олон салбарт идэвхтэй хөгжиж буйг тэмдэглэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сагсан бөмбөгийн 3х3-ын олимпын эрхийн сүүлчийн тэмцээн эхэллээ
2 минут$100.000 шагналын сантай Nomadic Masters Spring тэмцээн AIC STEPPE ARENA-д дахин зохион байгуулагдана
18 минутИмарт ‘‘Инновац, Сэргээгдэх эрчим хүч, Эрчим хүчний үр ашиг’’ сэдэвт олон улсын үзэсгэлэнд оролцлоо
35 минутУулчдын амьд байх магадлал буурч байна
1 цаг100 цэцэрлэгийн багшийг "Соёлын боловсролын сургагч багш"-аар бэлтгэнэ
18 цагҮндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа
18 цаг1085 автобус утасгүй интернэттэй болно
18 цагБурхан багшийн их дүйчин өдрөөр хүндэтгэлийн жагсаал хийнэ
21 цагХүүхдэд согтууруулах ундаагаар үйлчилсэн караокед Прокурорын мэдэгдэл хүргүүлжээ
22 цаг"Чингис хаан" нисэх буудлыг өргөтгөнө
23 цаг
Сэтгэгдэл бичигдээгүй байна