Цэцэрлэгт элсэх хүсэлтийг маргааш эхлүүлж байгаатай холбоотойгоор Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлэл хийлээ.
Энэ удаагийн цэцэрлэгийн бүртгэлийг E-Mongolia систем ашиглан гурван үе шаттай явуулахаар болжээ.
Цэцэрлэгийн элсэлттэй холбоотойгоор E-Mongolia системд "Боловсролын үйлчилгээ авах" гэсэн шинэ цэс нэмэгдсэн. Эцэг эхчүүд E-Mongolia системд нэвтэрч
Харин E-Mongolia системийг ашиглан цэцэрлэгт элсэх хүсэлтээ илгээх боломжгүй хүмүүс өөрийн болон хүүхдийнхээ бичиг баримттай тухайн цэцэрлэгт очиж дэмжих багтай уулзан хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх боломжтой.
Энэ жил 3-5 настай хүүхдүүдийг 100 хувь цэцэрлэгт хамруулах бодлогыг есдүгээр сарын 1-нээс өмнө шийдвэрлэхээр ажиллаж байна гэлээ. Тодруулбал, цэцэрлэгийн насны хязгаарыг 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хүүхдүүдийг бүртгэх юм.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Төсвийн хэмнэлтээс 100 тэрбум төгрөгийг цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр баталсан. Сүүлийн хоёр сар БШУЯ болон Нийслэлийн ЗДТГ, хороодын дарга нартай ажилласны үр дүн гарч байгааг Та бүхэнд баяртайгаар мэдээлэхэд таатай байна. Монгол Улсын хэмжээнд өнөөдөр цэцэрлэгийн насны 303,000 хүүхэд байгаагаас нийслэлийн хэмжээнд 2-5 настай 141,000 хүүхэд байгаа юм. Үүнээс нийслэлийн цэцэрлэгүүд 102,000-г нь хүлээн авах суурин хүчин чадалтай бөгөөд 2022-2023 онд 106,000 хүүхдийг цэцэрлэгт сургах боломжтой байв. Ингэхээр сугалаанд оролцож, цэцэрлэгийн гадна үлддэг 34,000 орчим хүүхэд байсан.Тэгвэл өнөөдөр хэн азтай, мөнгөтэйгийнх нь хүүхэд цэцэрлэгт ордог байсан тогтолцоог үгүй болгосон. Албан ёсоор Монгол Улсад сугалааны цэцэрлэгийн тогтолцоог халж байгаа эхний алхам болж байна. Жил бүр цэцэрлэгийн хүртээмж төвийн зургаан дүүрэгт хүндрэлтэй байв. Харин өнөөдөр Сүхбаатар дүүрэг цэцэрлэгийн хүртээмжийг 100 хувь шийдсэн буюу цэцэрлэгийн насны бүх хүүхдээ цэцэрлэгт элсүүлэх боломж бүрдлээ".
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өнөөдөр зургаан нам, нэг эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өглөө
ӨчигдөрГ.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна
ӨчигдөрЕрөнхийлөгч У.Хүрэлсүхэд ИБУИНХУ-ын Гадаад хэргийн сайд Дэвид Камерон бараалхав
ӨчигдөрБАРУУН БОЛОН ТӨВИЙН АЙМГУУДААР ЦАСААР ШУУРНА
ӨчигдөрУЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН ЗАМД ГУЛГАА ҮҮСЧЭЭ
ӨчигдөрТӨРИЙН АЛБАНЫ МАШИНЫ ДУГААРЫГ "ХӨХРҮҮЛЭХ" ЯВЦ 45 ХУВЬТАЙ БАЙНА
ӨчигдөрХоёр машин мөргөлдсөнөөс 1 хүүхэд 4 том хүн бэртжээ
ӨчигдөрБага тэнгэрийн замд Портер Бензтэй мөргөлджээ
2024/04/25Хоёр дахь удаагийн “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ
2024/04/25Өмнөговийн Засаг дарга Р.Сэддорж нөөц сангаар хувийн сан шигээ туйлжээ
2024/04/25
Сэтгэгдэл бичигдээгүй байна