Намайг М.Оюу-Эрдэнэ гэдэг. МУИС-д утга зохиол судлал мэргэжлээр суралцдаг төгсөх курсийн оюутан. Хөл хорионы үед өөртөө хэрэгжүүлж хэвшсэн шинэ дадлынхаа талаар сонирхуулъя.
Хүн төрөлхтөнд тулгарсан хүндхэн сорил одоо ч идэвхтэй үргэлжилсээр байгаа энэ үед амьдралын хурд хэд дахин удааширч, хэн хүнгүй л нийгмийн амьдралаас тусгаарлагдаж байна. Гэр орон гэдэг бол хүн бүрийн хувьд байж болох хамгийн тав тухтай орон зай нь болдог учир өдөр алгасалгүй өнжих энэ хугацаанд бүх л зүйлс назгайрч сунжирсан удаан хэмнэлд орчхоод буйг анзаарсан юм. Хэтэрхий амгалан байдалд унтах идэх хэрэгцээнээсээ гадна ажиллаж, хөдөлмөрлөх, сурч, мэдэх нийгмийн зохист орчинг орон гэртээ бага ч болов бүрдүүлж өгөх шаардлагатай бид нүүр тулцгаасан. Гэрээсээ ажиллаж суралцах зөв дадлыг хэрэгжүүлж бие махбодио хянаж удирдах энгийн бөгөөд хамгийн үр дүнтэй арга бол “Bullet journal” гэж бодож байна. Энэ төрлийн тэмдэглэлийн үүрэг зориулалт, ач холбогдлыг нэг жилийн турш алдаг оног хөтөлж алхам алхмаар танилцаж байж ойлгосон. Энэ утгаараа хөл хорионы үеэр өдөр алгасалгүй хөтөлж эхэлсэндээ баяртай байна. Өөрөөр хэлбэл, өдөр тутмын үйл ажиллагаагаа хянах төлөвлөгч дэвтэр гэж ойлгож болно.
Bullet journal-ийг анх санаачилсан Ryder Caroll- ийн хэлсэнчлэн “Өнгөрснийг тэмдэглэж, одоогоо зохион байгуулж, ирээдүйгээ төлөвлөх аналоги систем” хэмээн тодорхой тайлбарласан байдаг. Тогтмол тэмдэглэл хөтлөх сонирхолтой байсан миний хувьд аливаа бичиж тэмдэглэж төлөвлөж буй зүйлдээ эмх цэгц, өнгө үзэмжийг эрхэмлэдэг төрлийн хүн учир цулгуй цагаан цаастай дэвтрийг ашиглан өөрийн хүссэн өнгө төрхийг бүрдүүлж бүтээлчээр ашиглах нь хийх зүйлсийн минь үр дүнд ч эерэгээр нөлөөлж урсаж өнгөрөх цагийг зохистой ашиглаж, бодол санаагаа цэгцлэхэд тун ч хэрэгтэй зүйл болохыг ойлгосон юм.
Тухайлбал, “Future log” буюу ирээдүйн урт хугацаанд төлөвлөх зүйлсээ нэг бүрчлэн жагсааж бичихээс эхлээд өдөрт хэдэн цаг унтаж амрах, хэр хэмжээний ус уух, хэдэн минут дасгал хийж хэдэн цаг сурч ажиллах гэхчлэн өдөр тутмын үйл хэргээ нэг бүрчлэн хянаж тогтоох системчлэгдсэн төлөвлөгч дэвтэр хөтлөх юм. Уг тэмдэглэлийг хөтөлснөөр аливаа зүйлийг эмх цэгцтэй бүтээлчээр ашиглахад суралцахаас гадна төлөвлөгч дэвтэртээ өөрийн гэсэн хэв маягийг бүрдүүлж өөрт тохирох олон төрлийн арга барилаар туршиж үзэх боломжтой тул дурлаж сонирхох хоббинуудын маань нэг болоод байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Э.Батшугар: Төр өөрт байгаа мэдээллийг иргэд, ААН-ээс нэхэх ёсгүй
7 цагЕрөнхийлөгч У.Хүрэлсүх гавьяат тамирчин Ц.Раднаа гуайг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ
8 цаг12, 14 настай хүүхдүүд Prius 41 загварын автомашиныг хулгайлаад баригджээ
8 цагЭнэ онд 11 байршилд 5,980 хүүхдийн суудалтай сургуулийн төсөл арга хэмжээг шинээр эхлүүлнэ
10 цагСкүүтерийн ослын улмаас 2023 онд 266, 2024 он гарсаар 56 хүн Гэмтлийн эмнэлэгт ханджээ
10 цагНэг настай хүүхэд дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарчээ
10 цаг"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" хүртэлх авто замыг энэ сарын 20-23-нд хааж, засварлана
11 цагЭ.БАТ-АМГАЛАН: Ажиллаж байгаа үедээ түүхийг бүтээж, амжилт гаргах нь миний зарчим
12 цаг"Хайрын амлалт” арга хэмжээний хүрээнд 70 залуу хос хуримаа хийнэ
13 цагӨМӨЗО-д тэтгэлгээр суралцах хүсэлтэй оюутнуудыг бүртгэж эхэллээ
13 цаг
174.198.133.88
Ямар гоё санаа вэ?
Хариулах103.212.117.9
estoi saihan sanaa bnaa
Хариулах66.181.161.47
Mundg bn amjilt hvsiy oyukaa
Хариулах66.181.161.12
Мундаг амжилт.
Хариулах59.153.113.146
Мундаг байна.Амжилт
Хариулах66.181.161.58
mundag ohind amjilt husey.
Хариулах66.181.189.101
Миний мөн сонирхдог хийхийг хүсдэг төлөвлөлтүүд байна.Эндээс санаа аваад өөрийнхөөрөө хөтөлж эхэлхээр шийдлээ Өнөөдөрөөс .
Хариулах